Газпром өнөөдрөөс эхлэн Финландын Гасум руу байгалийн хий нийлүүлэхгүй
2022, 5 сарын 21. 8:541

Газпром Экспортоос баасан гарагт мэдээлснээр тэд өнөөдөр буюу тавдугаар сарын хорин-нэгний өдрөөс эхлэн Финланд улсын Гасум эрчим хүчний компанид байгалийн хий нийлүүлэхгүй гэжээ. Учир нь тэд өнгөрөгч дөрөвдүгээр сард худалдан авсан байгалийн хийн төлбөрөө төлж барагдуулаагүй байна.

Тэдний мэдэгдсэнээр, “Тавдугаар сарын хорин буюу энэ долоо хоногийн ажлын сүүлийн өдрийн байдлаар Газпром Экспортод Гасумын талаас ямар ч төлбөр хүлээн аваагүй учир бид 21-ний өдрөөс эхлэн тус улс руу байгалийн хий нийлүүлэхээ зогсоох боллоо. Тэд ОХУ-ын талаас тавьсан тогтоолын дагуу төлбөрийг барагдуулах хүртэл бид байгалийн хий нийлүүлэхгүй” гэжээ.

Харин Финланд улсын эрчим хүчний компани болох Гасумын зүгээс байгалийн хийг рублиэр худалдан авахгүй хэмээн мэдэгдсэн юм.

Газпромоос тийн мэдэгдэхээс өмнө Гасумын зүгээс өөр нэгэн мэдэгдэл гаргасан нь байгалийн хийн нийлүүлэлт 21-ний өдрөөс эхлэн зогсох тухай байжээ. Улмаар өнөөдрөөс эхлэн зуны цагт тэд байгалийн хийн хэрэгцээгээ Балтикконнектор хийн шугамаар дамжуулан хангах болсноо зарласан байна.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
0
2
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
64.119.25.143
   /
2022, 5 сарын 24. 4:38

Финляндууд нэг их юм бодохгүй байгаа, угаасаа швед гаралтай улс, нэгэн цагт оросын хааны харяат гэж хэдэн жил явж байсан түүхтэй болохоор Оросуудыг эзлэн түрэмгийлэгч, өшөөт дайсан гэж дотроо хардаг улс

Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01