Маск Бразилийн ерөнхийлөгчтэй уулзаж “Starlink” төслийн бодлогын талаар ярилцжээ
2022, 5 сарын 21. 3:020

Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск орон нутгийн цагаар 20-ны өдөр Бразилийн Сан Паулу хотноо ерөнхийлөгч Жаир Болсонарод бараалхсан байна.

Уулзалтын дараа ерөнхийлөгч Болсонаро олон нийтийн сүлжээнд байршуулсан бичлэгтээ "Дэлхийн хамгийн эрэлттэй хүн Амазоны ширэнгэн ойд туслахаар иржээ" хэмээн онцолжээ.

Болсонаро хэлэхдээ Маск Бразилийн хөдөөгийн 19,000 сургуулийг холбож Амазоны ширэнгэн ойг устгаж буйд хяналт тавих зорилгоор "Starlink" төслийн үйл ажиллагааг тус улсад хэрэгжүүлэхээр болсон хэмээв.

Маскийн үүсгэн байгуулсан SpaceX компани нь дэлхийн нам тойрог замд илгээсэн 5000 хиймэл дагуулынхаа тусламжтайгаар өндөр хурдны интернет үйлчилгээг үзүүлэх, үүрэн холбооны томоохон операторуудтай холбох зэрэг төлөвлөгөөг боловсруулснаа өнгөрсөн жил Бразилийн Харилцаа холбооны яам, Үндэсний харилцаа холбооны агентлагт хүргүүлж байсан юм.

Үндэсний харилцаа холбооны агентлаг Маскийн бизнесийн саналыг нэгдүгээр сард батлахдаа төслийн эцсийн хугацааг 2027 он хүртэл тогтоож, үр дүнтэй ажилласан тохиолдолд цаашид хугацааг сунгах боломжтой хэмээн мэдэгдэж байжээ.

Бразилийн засгийн газар SpaceX компанитай хамтран ойн хомсдол, түймрийн хяналтыг чангатгахын тулд Амазоны ширэнгэн ойн алслагдсан бүс нутгуудад интернетийн үйлчилгээг өргөжүүлэх зорилт тавьжээ.

Харин байгаль орчны мэргэжилтнүүд тэдний уулзалтад сөрөг хариу үйлдэл үзүүлж, "Амазоны ширэнгэн ойг хамгаалахын тулд Маскийн хиймэл дагуул бус харин хууль зөрчигч этгээдүүдэд хатуу арга хэмжээ авах шаардлагатай" хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15