Хятад улс АНУ-ыг дуунаас хурдан пуужингаар тоноглогдсон стратегийн бөмбөгдөгч онгоцоор сүрдүүлэв
2022, 5 сарын 21. 2:2822

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены Зүүн Азид хийх айлчлалын өмнө Хятадын ардын чөлөөлөх арми Номхон далай руу стратегийн бөмбөгдөгч онгоц хөөргөжээ. Одоогоор Хятадын "Ляонин" нисэх онгоц тээгч хөлөг Тайванийн зүүн хэсгийн усан хилд эсминецтэй хамт бэлтгэл хийж байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны зүгээс ерөнхийлөгч Байдены Өмнөд Солонгос, Японд хийх айлчлалыг эрс эсэргүүцэж, Хятадыг хязгаарлах өдөөн хатгасан айлчлал гэж тодорхойлж байна. Хятадын стратегийн бөмбөгдөгч онгоц Номхон далайд сургуулилт хийж байгаа нь АНУ, Японтой илт дотносох болсон Тайванийн эсрэг хийж буй батлан хамгаалахын сургуулилт гэж тайлбарлаж байна.

Global Times cонины орон нутгийн цагаар 20-ны өдөр мэдээлснээр Хятадын арми Номхон далай болон Өмнөд Хятадын тэнгисийн ойролцоо "Ляонин" хөлөг онгоц болон хоёр "Н-6" стратегийн бөмбөгдөгч онгоцны хамтаар сургуулилт хийх зорилгоор байлдааны ажиллагаа явуулсан байна. Зүүн Хятадын тэнгисээс хөөрсөн хоёр стратегийн бөмбөгдөгч “H-6J” онгоц Окинава арал болон Миякогийн хоолойгоор дамжин Номхон далайд нэвтрэх нислэгийн бэлтгэл хийсэн гэж хэвлэлүүд мэдээлжээ.

Японы Батлан ​​хамгаалах яамнаас гаргасан гэрэл зурган мэдээллээс иш татан хэвлэл мэдээллийнхэн энэ удаа хөөргөсөн “H-6” бөмбөгдөгч онгоцонд "YJ-12" дуунаас хурдан пуужин суурилуулсан байсан гэж цохон тэмдэглэв. Уг пуужин нь 300-400 км-ийн зайд орших нисэх онгоц тээгч хөлөг онгоцны бүхэл бүтэн флотыг 2-4 шатлалын хурдтайгаар бут цохих чадвартай гэнэ. Ингэснээр энэхүү сургуулилт нь АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг онгоцны флотод чиглэсэн болохыг төвөггүй ойлгож болохоор байгаа юм.

Хятадын цэргийн шинжээч Сүн Жунпин хэлэхдээ, "”H-6J” бөмбөгдөгч онгоц нь нисэхээр бэлтгэгдсэн газраасаа дайсны нисэх онгоц тээгч зэрэг байлдааны хөлөг онгоцыг онож чадна. Хэрэв олон тооны “H-6J” бөмбөгдөгч онгоцноос дуунаас хурдан “YJ-12” пуужинг олон тоогоор агаараас харвасан тохиолдолд дайсны флот Хятадын дайралтыг хамгаалж чадахгүй" хэмээн итгэлтэй хэлсэн байна.

Стратегийн хоёр бөмбөгдөгч онгоц энэ сарын эхнээс сургуулилт хийж байгаа “Ляонин” нисэх онгоц тээгч хөлгийн хамтаар сургуулилт хийж байгаа талаар гэж Global Times сонин онцлон хүргэжээ. “Ляонин" хөлөг онгоц 055 төрлийн найман сөнөөгч фрегат хөлгийн хамт Өмнөд Хятадын тэнгис болон Номхон далайд нисэх онгоц хөөрч, газардах сургуулилт хийж байна гэж хэвлэлүүд мөн дурдсан байна.

Global Times сонины дүгнэснээр Тайванийн асуудлаарх хамтын ажиллагаагаа бэхжүүлж буйгаа батлахаар дээд хэмжээний уулзалт хийж буй АНУ, Японы талуудаар тогтохгүй Тайванийн салан тусгаарлагчдад энэхүү сургуулилт нь хатуу анхааруулга болж байна хэмээв.

Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн Ян Жечи 19-ний өдөр Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливантай утсаар ярихдаа, "Хэрвээ АНУ-ын зүгээс Хятадыг хязгаарлахын тулд Тайванийг ашигласан тохиолдолд Хятад улс өөрийн тусгаар тогтнол, аюулгүй байдал, язгуур эрх ашгаа хамгаалахын тулд шийдвэртэй арга хэмжээ авна” хэмээн онцолсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүргэжээ.

Мөн өдөр ГХЯ-ны сайд Ван И Японы ГХЯ-ны сайд Ёшимаса Хаяшитай утсаар ярихдаа "Япон улс түүхээс суралцаж, ирээдүйд ухаалаг хандах ёстой" гэж тэрээр анхааруулж хэлсэн байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
4
1
8
6
13
11
Сэтгэгдэл үлдээх
Нийт 22 сэтгэгдэл
Ed nar yah we ulsaa hogjuuley
64.119.20.199
   /
2022, 5 сарын 23. 17:18

Lag2 ym bucheed suuj baigaa garuudaaa zugeer l ehleed mongoloo hogjuulcheed gadnii ulsiin ym yaritsgaayldaa...

зочилол
124.158.68.243
   /
2022, 5 сарын 23. 9:31

удахгуй зөнөг америк азид дайн дэгдээх байх аа

Bataa
66.181.183.103
   /
2022, 5 сарын 23. 6:42

Bidnii daisan amerik bish shuu .End Amerikiig muugaar hell baigaa humuusees amerik,Oros,hyatad-n alind ochij ajillaj,amldrah ve gevel yuu geh bol?!?

Батбаяр
64.119.17.165
   /
2022, 5 сарын 22. 12:23

Жо Байден баруун Европт болон Укрианд зэвсэгээ их хэмжээгээр зээлээр өгсөн, бол одоо Зүүн өмнөд Азид их хэмжээний зэвсгийг тарааж өгөх хэрэгтэй тэгвэл АНУ олон зуун жил баян амьдрах болно гэж конгресст хэлж байсан түүнийгээ хэрэгжүүлэх гээд бадарчин царайлаад явж байгаа нь тэр!!!

202.21.108.207
   /
2022, 5 сарын 22. 10:32

Хятад худлаа юм бнаа. Ёстой цаасан бар гдг нь үнэн юм. Тайваныг авбал авчихаар үе ирсэн дээ. Гэвч чадахгүй юм. Цаашдаа Тайван бүүр холдож ихэд хүчирхэгжих шинжтэй боллоо.

AGUU HYTAD MANDTUGAi
202.21.107.86
   /
2022, 5 сарын 22. 10:16

IH GUREN HYTAD bolon OROS 2 delhiid duunaas het hurdan puujintai 2hon uls shuu dee.muhuj bui amerikt bol turshiltiin shatandaa yvj bna.amerik hurdan sunutugei

66.181.161.114
   /
2022, 5 сарын 22. 10:16

Ляонин хуучин ЗХУ ын Варяг хөлөг, 50 жилийн өмнө барьсан, хятадууд украинээс авсан.

103.161.242.105
   /
2022, 5 сарын 22. 10:01

Америкд зохилт өгөх хэрэгтэй наана нүүрэн дээрээ хүнии эрх ярих дуртай ч цаагуураа дандаа хорлон сүйтгэх ажилгаа явуулж ашиг хонжоо харж явдаг ёстой хогиын заваан улс

139.5.218.147
   /
2022, 5 сарын 24. 19:09

Эргүү мал минь Америк чамд гэм хийчэхээв ээ.Хятад тэгээд Америкт цохилт өглөө юу.Бага мөөрөөрөй дүнкүү үхэрээ

1 0
болд
202.126.89.62
   /
2022, 5 сарын 22. 4:07

Япон эднийхийг эзэлж байсан болохоос хятад эзлээгүй юун түүхээс сурах болоод явчиваа ккк

192.82.78.113
   /
2022, 5 сарын 23. 11:01

Хирошимаг бөмбөгдсөнийг сануулсан байх

2 0
зочин
192.82.74.156
   /
2022, 5 сарын 22. 0:47

америк болон түүний холбоотнуудын хятадын эсрэг хүчин чармайлт нь ердөө л арга ядсан арчаагүй үйлдэл юум

66.181.161.33
   /
2022, 5 сарын 21. 22:04

Далайн орнууд удахгүй усан дор орно.энэ хүсэх зүыл биш ч байгал эх сэгсэрнэ.

59.153.115.232
   /
2022, 5 сарын 21. 20:12

Odoo tsagt amerkas aigaad baih oron baihch ugui

59.153.115.232
   /
2022, 5 сарын 21. 20:10

Hurdan amerkig archaad hayasaa

122.201.21.21
   /
2022, 5 сарын 21. 15:48

140сая иванууд тэрбум400 сая хужаануудын цусан далай ясан уул босог

124.158.89.2
   /
2022, 5 сарын 22. 3:15

Чи т1

1 0
80.215.129.112
   /
2022, 5 сарын 21. 22:27

Ямар муу хунэнцэр вэ,,чамайг бурхан оршоог

1 0
202.131.250.130
   /
2022, 5 сарын 21. 12:54

Энэ дэлхийд АНУ гэж аюултай дайсан байх юм даа

Ням
202.126.89.250
   /
2022, 5 сарын 22. 6:28

Тэнэг минь дайсан чинь хятад.

2 0
122.201.21.21
   /
2022, 5 сарын 21. 15:48

Энхээ чиний хавь ойр ясандаа хахаж цусадаа живж үх

0 0
энхээ
66.181.165.168
   /
2022, 5 сарын 21. 13:42

Сөнөх гээд муу ёр нь хөдлөөд байгаа юм. Хятад, Ардчилсан Солонгос, Иран, Энэтхэг, Сири мэт олон олон орны нэгдлийн эсрэг АНУ жижигдэнэ.

6 3
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04