ОХУ-ын зах зээлийг орхисон дэлхийн брэндүүдийг орлох дуураймал бүтээгдэхүүнүүд олширсоор байна
2022, 5 сарын 21. 0:1512

Дэлхийн хүнсний томоохон компаниуд ээлж дараалан үйл ажиллагаагаа зогсоогоод буй ОХУ-д дэлхийн хэмжээний тэдгээр брэндүүдийг хуулбарласан ижил төстэй бүтээгдэхүүнүүд олширсоор байна.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн Москва таймс сонины орон нутгийн цагаар 16-ны өдөр мэдээлснээр, ОХУ-ын ундаа, ус үйлдвэрлэгч Очаково компани саяхан "Cool Cola", "Fancy", "Street" зэрэг нэртэй хийжүүлсэн ундаа үйлдвэрлэжээ. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь дэлхийн алдарт “Coca-Cola", "Fanta" болон "Sprite"-г дуурайлган хийсэн бүтээгдэхүүнүүд аж.

Тус компанийн танилцуулсан ижил төстэй эдгээр бүтээгдэхүүнүүд нь сав баглаа боодлын хэлбэр хийц төдийгүй өнгөний хувьд ч яг ижил өнгийг сонгосон байна. Мөн тус мэдээнд дурдаснаар "Cool Coke" нь колагийн, "Fancy" нь жүржийн, "Street" нь нимбэг болон лайм жимсний ургамлын охийн амтыг тус тус агуулсан гэв.

Coca-Cola болон Pepsi-Cola нар Оросын зах зээлд бойкот зарлахаа өнгөрөгч гуравдугаар сард зарласан. Украиныг эзлэн түрэмгийлсэн ОХУ-ын зах зээлд бизнесээ үргэлжлүүлсээр байгаа нь олон нийтийн шүүмжлэлд өртсөний дараа уг шийдвэрийг гаргасан билээ. Тэр үеэс хойш Оросын компаниуд Кока-Колагийн хоосон орон зайг дүүргэхийн тулд ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсний нэг нь дөрөвдүгээр сард танилцуулагдсан “Grink Coke” бол энэ сарын эхээр “Comicola” гэх бүтээгдэхүүн мөн мэндэлжээ. Гэсэн хэдий ч хэрэглэгчдийн дунд "Амт нь нэг л сул байна” гэх шүүмжлэл гарсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэв.

Өнгөрсөн гуравдугаар сарын эхээр АНУ-ын McDonald's түргэн хоолны сүлжээтэй төстэй лого бүхий “Ваня авга” гэх брэнд Орост барааны тэмдэг авах хүсэлтээ гаргаж байсан. Энэ нь McDonald's Орос дахь үйл ажиллагаагаа түр зогсоож байгаагаа зарласнаас гурав хоногийн дараа болсон юм. "Ваня авга"-ын лого нь баруун тийш л харсан болохоос яг л McDonald’s-ын шар өнгөтэй нуман “М" үсгэн логотой ижил байсан юм. McDonald's компани өнгөрөгч 17-ны өдөр тус улсын зах зээлийг бүрмөсөн орхиж, салбар дэлгүүрүүдээ дотоодын бизнес эрхлэгчдэд зарахаар шийдснээ мэдэгдсэн билээ.

Хоол хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдээс гадна ОХУ-ын засгийн газрын зүгээс барууны нийгмийн сүлжээний платформуудыг хааснаар "Instagram"-ыг орлох "Rosgram" болон "YouTube"-ийг орлох "RuTube" зэрэг платформуудыг хөгжүүлж нийтийн хүртээл болгожээ.

 

Эх сурвалж: Chosun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
7
1
34
4
4
4
Сэтгэгдэл үлдээх
Нийт 12 сэтгэгдэл
Nashi
49.96.28.129
   /
2022, 5 сарын 24. 16:21

Mongolchuud bur orluulj chadahgui amaaraa shoroo unhdeg bzd hahahhaa

ИРГЭН
59.153.84.126
   /
2022, 5 сарын 24. 8:04

АНУ 20 ЗУУНЫ ЭХЭЭР ЕВРОПЫН БҮХ ПАТЕНТИЙГ ХҮЧИНГҮЙ COPY+PASTE ХИЙЖ ӨӨРСДИЙН ПАТЕНТИЙГ БИЙ БОЛГОСОН. ТҮҮХ ДАВТАГДАЖ БАЙНА. АНУ ДАЙН ЭХЭЛХЭЭР ЭНХИЙГ САХИУЛАГЧ БОЛДОГ, ОХУ ДАЙН ЭХЭЛХЭЭР ТҮРЭМГИЙЛЭГЧ БОЛДОГ. АНУ ДАВХАР СТАНДАРТААРАА АЛДАРТАЙ УЛС. ГЭХДЭЭ НЭГ Л САНАА БАЙНА. ТӨР ЗАСАГ НЬ АРД ИРГЭДИЙНХЭЭ АХУЙ АМЬДРАЛЫГ САЙЖРУУЛАХ ДЭЭР АНХААРАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ. АРД ИРГЭД САЙХАН АМЬДАРВАЛ ПУТИН НЬ ҮХЭН ҮХТЛЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙНА УУ, ХААН НЬ БОЛНО УУ ХАМАА АЛГА. МОНГОЛ АРД ИРГЭДИЙН ХУВЬД Ч ЯЛГАА АЛГА - МАН НЬ БАЙНА УУ, АН НЬ БАЙНА УУ - АРД ИРГЭДИЙН АМЬДРАЛ САЙЖИРВАЛ НАСАН ТУРШДАА ҮХЭН ҮХТЛЭЭ 76 ГИШҮҮНТЭЙ БОЛСОН Ч ХАМАА АЛГА.

Мангол
66.181.160.37
   /
2022, 5 сарын 24. 7:39

Хэнд хамаатай юм бэ хийх технологи нь бас жор нь байвал хийчхэд чанарын ялгаа байхгүйшдээ. Энэ гэхдээ манайхны өдөр бүр иддэг хятад хүнснээс чанар нь илүү байгаадаа.

192.82.75.173
   /
2022, 5 сарын 24. 7:21

Duurialgaad yahav neg yum hiichih baihoo. Harin shiniig buteej chadahguildee. Uugeeree l yalgaatai baigaa yum

124.158.66.69
   /
2022, 5 сарын 23. 21:28

ard irged ni argaa barj bgaagiin shinjshd. zailuul orowdmoorch ymshig. duiramal hulhi baraa hiilee gej hytadiig muuldag bsan humuus haachiw oros iig iim uildel hiiheer magtaad sh.аgaad ineed doloogchid

Зөв
202.9.40.227
   /
2022, 5 сарын 23. 9:27

Зөв чадаж бгаа юманд арга байхгүй аргагүй л аугаа бнаа

103.57.93.82
   /
2022, 5 сарын 22. 23:30

Ундааг ч яахав, эм эмийн бүтээгдэхүүний 72% ихэнхдээ баруунаас импортлодог, бас орлуулах уу, эм биш хор болно доо.

Мангол
66.181.160.37
   /
2022, 5 сарын 24. 7:44

70 жил Орос эмнэл зүйгээр Монголчууд явсан байдаг юм тэр үеийн хүмүүс одоогийхоос эрүүл саруул байсан гэх юм байна лээ. Монголд байгаа эмнүүд дээрх хэдэн крилл үсгийг Монголоор бичсэн байна гэж боддог юм биш биздээ? Оросууд нян бактер судлалаар чанга шүү дээ.

0 0
192.82.75.51
   /
2022, 5 сарын 23. 22:44

Бураад бай. 99% өөрсдөө хийдэг юм.

1 0
Зочин
202.126.89.78
   /
2022, 5 сарын 22. 15:34

Яадгийн маш зөв! Ямар мундаг юм бэ!!! Зөв зөв!

91.166.54.44
   /
2022, 5 сарын 22. 3:55

Иванууд хятадын араас орлоо шүү дараа хойд солонгосын араас

Наяаа
66.181.188.163
   /
2022, 5 сарын 21. 22:29

Ингээд л асуудал шийдэгдээ шүү дээ.Ундаа бүргер хийж чадахгүй улс гэж юү байсан юм.Манай чацарганы ундаа бууз бол тэр кока бургёрийн хажууд ёстой эм.

Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02