Шри Ланка улс түүхэндээ анх удаа өрийн дефолт зарлалаа
2022, 5 сарын 20. 16:140

Шри Ланка улс сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд үзээгүй санхүүгийн хямралтай нүүр тулсны эцэст түүхэндээ анх удаа өрийн дефолт зарлажээ.

Тэдний хувьд 30 хоногийн дотор 78 сая ам.долларын өрийг барагдуулах ёстой байсан ч тус хугацаа лхагва гарагаар дуусгавар болсноор тийнхүү дефолт зарлахад хүрсэн байна.

Улмаар тус улсын Төв банкны ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр Шри Ланка улс өдгөө “урьдчилан сэргийлэх дефолт”-ын нөхцөлд байгаа гэнэ.

Тийнхүү пүрэв гарагийн үдээс хойш гэхэд дэлхийн томоохон кредит үнэлгээний хоёр ч газраас Шри Ланка улсыг дефолт зарласан болохыг баталжээ.

Өрийн дефолт гэдэг нь улс орны засгийн газрын зүгээс зарим эсвэл бүх өрөө дарж чадахгүй нөхцөл байдалд орж, түүнийгээ хүлээн зөвшөөрөхийг хэлдэг бөгөөд дефолт зарласнаар тухайн улсын нэр хүнд хөрөнгө оруулагч нарын хүрээнд унаж, олон улсын байгууллагаас зээл хүсэхэд хүндрэлтэй нөхцөл үүсдэг юм. Чингэснээр цаашид тус улсын мөнгөн тэмдэгт, эдийн засагт ч сөрөг нөлөө үзүүлнэ.

Шри Ланка улсын Төв банкны ерөнхийлөгч П Нандалал Вийрасингхэгийн хэлснээр, “Олон улсын байгууллагууд бидний өр төлөлтийн төлөвлөгөөг дахин гаргаж өгөхгүй болбоос бид өрөө төлж барагдуулж чадахгүй. Энэ нөхцөлийг л “урьдчилан сэргийлэх дефолт” гээд байгаа юм шүү дээ.

Албан ёсны нэршлээр бол дефолт гэж хэлэхэд буруудахгүй. Гэсэн ч бидний байр суурь маш тодорхой байгаа. Өр төлөлтийн төлөвлөгөөг дахин боловсруулахгүй болбоос бид өрөө төлж чадахгүй” гэжээ.

Тэдний зүгээс нийт өрийн 50 орчим сая ам.долларын төлөлтөд дахин төлөвлөлт хийлгэх хүсэлтэй байгаа юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23