Мобиком Корпораци Customer Experience (CX) менежментийн төлөвшлөө үнэлүүллээ
2022, 5 сарын 17. 15:170

Хэрэглэгч танд ямар нэгэн байгууллагын үйлчилгээг авах, бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа ямар сэтгэгдэл үлддэг вэ?

Үйлчилгээний ажилтны зан харилцаа, үйлчилгээ үзүүлэх хурд, бүтээгдэхүүний хувьд ашиглахад хэр хялбар болох, таны өдөр тутмын хэрэгцээ шаардлагыг хангаж байна уу гэдгээс хэрэглэгчид үлдэж буй сэтгэгдэл, мэдрэмж өөр өөр байдаг. Тэгвэл тухайн байгууллагатай харилцах үед хэрэглэгчид төрсөн бүхий л сэтгэгдэл, мэдрэмжүүдийн нийлбэрийг Customer Experience (CX) гэж ойлгож болно.

Customer Experience (CX)-ээр Монголдоо тэргүүлэгч Мобиком Корпораци нь хэрэглэгчийн үйлчилгээ, туршлагыг тасралтгүй сайжруулахаар олон төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлсээр байна. Бид энэ удаад Монголын анхны Customer Experience (CX) менежментийн зөвлөх үйлчилгээгээр мэргэшсэн Си Икс Плас ХХК-иар өөрсдийн үйл ажиллагаандаа иж бүрэн аудит хийлгэж, CX менежментийн төлөвшлийн 4-р түвшинд хүрснээ баталгаажууллаа.

Олон улсад аливаа бизнесүүд CX менежментийг амжилттай хэрэгжүүлэхдээ Судлах -> Эхлэх -> Хэрэгжүүлэх -> Хэмжих -> Бэхжүүлэх гэсэн төлөвшлийн 5 үе шатыг дамждаг. Бидний хувьд энэхүү түвшинд хүрэхийн тулд үйлчилгээгээ алхам тутамдаа сайжруулж, компани дотроо Дижитал шилжилт, New normal зэрэг олон төрлийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, ажилтнуудаа сургалт мэдээллээр тасралтгүй хангасаар ирсэн. Ийнхүү Customer Experience менежментийг компани дотроо үр дүнтэйгээр хэрэгжүүлж 4-р түвшинд үнэлэгдсэн нь гаднын мэдээллийн технологи, харилцаа холбооны компаниудын төлөвшилтэй эн зэрэгцэхүйц өндөр үзүүлэлт юм.

CX менежмент нь үүрэн холбооны салбарт томоохон тренд болж байгаа төдийгүй хэрэглэгчийн үйлчилгээний бодлогоос стратегийн түвшний бодлого болтлоо хүчтэй өөрчлөгдөж байна. Бизнесүүдийн хувьд ч хэрэглэгчид үйлчилгээ хүргэх бүрдээ эерэг сэтгэгдэл, эерэг туршлага үлдээхийг зорьж, Customer Experience менежментийг хэрэгжүүлэхэд ихээхэн анхаарч байна.

Мобиком Корпорацийн хувьд цаашид хэрэглэгч, хамтрагч, ажилтнууддаа эерэг сэтгэгдэл, туршлагыг бүтээдэг, идэвхтэй харилцаатай CX экосистемийг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17
Доналд Трампыг шүүх шүүх хурал эхэлжээ
02024-4-16 10:29
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй инфляцын улмаас кофе, шоколадны үнэ цаашид ч өсөх нь
2024-4-16 8:54
Тамхи татдаг эрчүүдийн халзрах магадлал хоёр дахин их
02024-4-16 0:56