АНУ-ын дараагийн ээлжийн 80 тонн зэвсгийн тусламж Украинд иржээ
2022, 1 сарын 26. 15:052

Америкийн зэвсгийн тусламжийг тээвэрлэсэн онгоц орон нутгийн цагаар 25-ны өдөр Украинд газардсан тухай Ройтерс агентлаг мэдээлэв.

Украины Батлан ​​хамгаалахын сайд Олексий Резников өөрийн Твиттер хуудаснаа Америкийн танк эсэргүүцэгч “Жавелин пуужин Киев хотноо ирлээ” хэмээн жиргээд, энэ удаагийн зэр зэвсгийн тусламж нь пуужин, хөөргөгч зэргийг оролцуулаад 80 тоннд хүрсэн гэж мэдэгджээ.

АНУ-ын зүгээс өнгөрөгч 21, 23-ны өдрүүдэд мөн Украинд цэргийн техник, сум зэргийг нийлүүлсэн билээ. Өнгөрсөн сард АНУ-ын засгийн газраас баталсан Украин улсад үзүүлэх 200 сая ам.долларын зэр зэвсгийн тусламжийн гуравдугаар ээлж ийнхүү очих газартаа хүрсэннь энэ аж.

Батлан ​​хамгаалахын сайд Резников хэлэхдээ "Зэр зэвсгийн гурван удаагийн тусламжийн дараагийн ээлж ирэхийг тэсэн ядан хүлээж байна" хэмээн онцлоод стратегийн түнш АНУ-д талархаж буйгаа илэрхийлжээ.

Украины асуудлаар Орос, Өрнөдийн хоорондын зөрчил хурцдаж байгаа энэ үед АНУ-ын зүгээс Оросын эсрэг Украинд зэр зэвсгийн дэмжлэгийг үзүүлсээр байна.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Тж
202.126.90.23
   /
2022, 1 сарын 27. 10:54

Үмхий яанкууд хаа газар улс орныг доройтуулна. Новшнууд. Болохгүй бол Оросууд цөм шаа

Онцлох мэдээ
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28