Хятадын Гуандун мужийн ДНБ, эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд 10-т бичигддэг Өмнөд Солонгосыг гүйцжээ
2022, 1 сарын 26. 1:513

Хятад улсдаа эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлдэг Гуандун мужийн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) дэлхийд эдийн засгийн хэмжээгээрээ 10-т ордог Өмнөд Солонгос төдийгүй Итали, Канад зэрэг өндөр хөгжилтэй орнуудыг давжээ.

Гуандун мужийн захиргаанаас 25-ны өдөр мэдээлснээр, Гуандун мужийн ДНБ өнгөрсөн онд 12 триллион 437 тэрбум юаньд хүрсэн нь өмнөх онтой харьцуулахад 8.0%-иар өссөн болохыг онцолжээ. Өнгөрсөн жилийн дундаж ханшаар тооцвол 1.92 их наяд орчим ам.доллар болж буй юм.

Олон улсын валютын сангийн (ОУВС) үзэж буйгаар Солонгосын ДНБ 2021 онд 1.82 их наяд ам.долларт хүрч, энэ жил ч эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд 10-рт орно хэмээн таамагласан юм.

Хятадын засаг захиргааны онцгой бүс болох Хонконгтой хил залгаа 120 сая гаруй хүн амтай Гуандун муж нь тус улсын экспортын үйлдвэрлэлийн бааз төдийгүй эдийн засгийн өсөлтийг хангадаг бүс нутаг юм.

Гуандун муж нь 1978 онд Дэн Сяопины шинэчлэл, нээлтээс хойших анхны тусгай бүсээр тогтоогдсон Сувдан голын бэлчирт төвлөрч хурдацтай хөгжих замдаа орсон юм. Улмаар 30 гаруй жилийн турш Хятадын засаг захиргааны бүс нутгуудын дунд ДНБ-ий хэмжээгээр тэргүүлэгч байр сууриа хадгалсаар ирсэн байна. Мэдээллийн технологийн эрин үе рүү шилжихтэй зэрэгцэн Хятадын технологийн “акулууд” болох Tencent, Huawei, DJI гэх мэт компаниуд Шэньжэн хотноо байр сууриа эзлэн Гуандун муж нь мөн Хятадын технологийн төв болон хөгжсөөр иржээ.

Зүүн Чанжян бэлчирийн гол бүс нутгийн нэг болох Жянсу мужийн ДНБ 2021 онд 11,63 их наяд юаньд хүрсэн нь өмнөх оныхоос 8,6%-иар өсч Солонгостой бараг ижил түвшинд хүрсэн байна.

Өнгөрсөн оны эдийн засгийн үр дүнгээ зарласан Хятадын 28 бүсийн дотроос ДНБ-ий хэмжээ нь 4 их наяд юанийг давж "4 их наяд юанийн клуб"-д Гуандун, Жянсу, Шаньдун, Жэжян, Хэнань, Сычуань зэрэг мужуудаас гадна Шанхай, Бээжин гэх мэт 12 газар багтжээ.

Эх сурвалж: Segye

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
150.129.141.97
   /
2022, 1 сарын 26. 13:16

Хүн олонтой юм чинь, Ядуу байхдаа хямд ажиллах хүчээрээ дэлхийн бүх том үйлдвэрүүдийг нэг дор төвлөрүүлсэн биз дээ,

Төвд
1.145.0.31
   /
2022, 1 сарын 27. 7:48

Үхэж хэвт

0 0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04