Өрийн асуудлаар битүүмжлэгдэх аюулд орсон тансаг зэрэглэлийн хөлөг онгоц 700 зорчигчтойгоор зугтжээ
2022, 1 сарын 26. 0:371

Их хэмжээгээр хуримтлагдсан шатахууны төлбөрөө төлөөгүйн улмаас битүүмжлэгдэх аюулд орсон тансаг зэрэглэлийн аялалын хөлөг онгоц 700 зорчигчтойгоор зугтсан хэрэг гарчээ.

Эдийн засгийн хэвлэл мэдээллийн Business Insider орон нутгийн цагаар 23-ны өдөр мэдээлснээр, хөлөг онгоцны аялалын Crystal Cruises компанийн “Crystal Symphony” хөлөг онгоцыг АНУ-ын шүүхээс битүүмжлэх шийдвэр гарсны дараа Флорида мужийн Майами хотод товлосон хугацаандаа очилгүй Карибын тэнгисийн Багамын арлууд руу хөлгөө чиглүүлсэн байна.

Crystal Cruises компанид хөлөг онгоцны шатахуун нийлүүлдэг газрын тосны компани хугацаа хэтэрсэн төлбөрийн 1.2 сая долларыг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба АНУ-ын шүүх хөлөг онгоцыг хураан авч худалдан нэхэмжлэл гаргасан компанийг хохиролгүй болгох шийдвэр гаргасан аж.

Үүний дагуу шүүхээс өнгөрөгч 8-ны өдөр хоёр долоо хоногийн хугацаатай аялалд гараад байсан тус хөлгийг 22-ны өдөр буцаж ирэх үед нь битүүмжлэхээр төлөвлөж байсан ч хөлөг гэнэт чиглэлээ өөрчилж, Багамын арлын Бимини хотод очжээ.

Тус компани нь Малайзын тэрбумтан Лим Кок Тайгийн үүсгэн байгуулсан аялал жуулчлалын Genting Hong Kong группын охин компани юм. Тус групп нь Хонконгт төвтэй бөгөөд дэлхий даяар хэд хэдэн маршрутаар хөлөг онгоцны аялалыг зохион байгуулдаг байсан ч цар тахлаас үүдэн санхүүгийн хүндрэлтэй тулгарч түр хугацаанд дампуурлаа зарлаад байсан аж.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
2
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04