Бээжингийн Олимпын бамбарын буухианд робот, автомат жолоодлоготой машин зэргийг ашиглана
2022, 1 сарын 25. 23:560

Ирэх сарын 4-нд нээлтээ хийх Бээжингийн Өвлийн Олимпын бамбарын буухианд робот болон автомат жолоодлогын технологийг ашиглана гэж зохион байгуулах хорооны ажилтан мэдэгдэв.

Бээжингийн залуучуудын өдөр тутмын сонины 25-ны өдөр мэдээлснээр, зохион байгуулах хорооны орлогч дарга Шюй Зижюнь ирэх сарын 2-4-ны өдрүүдэд Бээжин, Янчин, Жанжякоү хотод болох бамбарын буухианы үеэр робот, автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл зэрэг ирээдүйд чиглэсэн технологиудыг ашиглах шийдвэрийг саяхан болсон зохион байгуулах комиссын хурлаас гаргажээ.

Юун түрүүнд 2-р сарын 2-ны үдээс хойш Бээжингийн Олимпын цэцэрлэгт хүрээлэнгийн Юндин голын эрэгт газар уснаа явагч роботууд болон усан доороос роботууд гарч ирэн бамбарын буухианд оролцсоноор Олимпын түүхэнд анх удаа бамбарыг усан доороос робот гаргах гэнэ.

Үүний дараа Сю Кан Юань хотоос автомат жолоодлоготой тээврийн хэрэгслүүд маршрутын дагуу бамбарын буухиаг үргэлжлүүлэх болно хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцлов.

Зохион байгуулах хорооны орлогч дарга Шюй Зижюнь хэлэхдээ, "Бид эдгээр үйл ажиллагаагаар дамжуулан робот болон автомат жолоодлого зэрэг шинэ үеийн технологиудын талаарх олон нийтийн сонирхлыг өдөөж, холбогдох салбарыг хөгжүүлэхэд нийгмийг уриалан дуудаж, шинжлэх ухаан, технологийн талаарх үзэл баримтлалыг өөрчилж, жирийн хүмүүсийн амьдралд ч хэрэгтэй гэдгийг таниулахыг хүсч байна" хэмээв.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04