Nvidia компани ARM-ыг худалдан авах зорилгоосоо няцжээ
2022, 1 сарын 25. 23:260

График карт болон хиймэл оюун ухааны чип үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч АНУ-ын Nvidia компани Британийн хагас дамжуулагч технологийн тэргүүлэгч компани болох ARM-ыг худалдан авахаар багагүй хугацаанд хөөцөлдсөн хэдий ч нааштай үр дүн төдий л гараагүй тул төлөвлөж асан уг худалдан авалтаасаа татгалзахаар болсон байна.

Блүүмберг сувгийн орон нутгийн цагаар 25-ны өдөр олон эх сурвалжаас иш татан ийнхүү мэдээлжээ.

2020 оны есдүгээр сард Nvidia компани ARM компанийн толгой компани болох Японы SoftBank-аас 40 тэрбум ам.доллараар худалдаж авахаар тохиролцоод байсан юм.

Гэвч уг худалдан авалтыг эцэслэхийн тулд АНУ, Их Британи, Хятад, Европын холбоо гээд чамгүй олон орны өрсөлдөөнийг зохицуулах байгууллагуудаас зөвшөөрөл авах шаардлагатай болсон аж. Гэтэл өнгөрсөн сард АНУ-ын Холбооны Худалдааны Комисс (FTC) уг худалдан авалтын эсрэг нэхэмжлэл гаргаж, АНУ-ын хагас дамжуулагч компани Nvidia Их Британийн технологийн тэргүүлэгч компани болох ARM-ыг худалдан авах нь инноваци болон өрсөлдөөнд саад учруулж болзошгүй гэж үзжээ.

Харин Их Британийн Өрсөлдөөн, зах зээлийн газар (CMA) мөн өнгөрсөн оны долдугаар сард шударга өрсөлдөөний тал дээр "ихээхэн санаа зовж байна" гэдгээ илэрхийлж байсан юм. Еврокомисс мөн энэ худалдан авалт нь ARM-ийн оюуны өмчийн эрхийг зөрчих эсэхийг судалж байна гэж мэдэгдсэн байна.

Nvidia компани АНУ, Их Британи, Европын холбооны эрх баригчдын шалгуурыг давж зөвшөөрөл авлаа ч төдийлөн компаниудын нэгдэлийг зөвшөөрөөд байдаггүй Хятадын эрх баригчидтай нүүр тулах хэрэг гарч амжилттай үр дүнд хүрэхгүй болов уу гэж эх сурвалж тайлбарлав. Бас нэгэн эх сурвалжийн мэдээлснээр SoftBank-ны зүгээс уг худалдан авалт бүтэлгүйтсэн тохиолдолд ARM компанийн IPO-г хийхээр төлөвлөж байгаа гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04