Пакистан улс Дээд шүүхийнхээ шүүгчээр анх удаа эмэгтэй хүнийг томиллоо
2022, 1 сарын 25. 17:260

Пакистан улс даваа гарагт Дээд шүүхийн шүүгчээр ажиллах эрхмээ сонгож, түүхэндээ анх удаа эмэгтэй хүнийг шүүгчийн албан тушаалд томилжээ.

Шинэ шүүгч нь өдгөө 55 настай Аеша Малик гэдэг юм. Тийнхүү урьд урьдын дээд шүүгч нарын адилаар түүний тангараг өргөх ёслолыг зурагтаар шууд дамжуулсан байна.

Улмаар тус улсын ерөнхий сайд Имран Хан түүнд баяр хүргэж, өөрийн Твиттер хуудаснаа, “Дээд шүүхийн анхны эмэгтэй шүүгч болсон явдалд би шүүгч Аеша Маликт баяр хүргэж байна. Би түүний төлөө залбирч, түүнд сайн сайхныг хүсэж явах болно” хэмээжээ.

Аеша Малик өнгөрсөн онд ч мөн Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшсэн ч харамсалтайгаар сонгогдоогүй юм. Тэгвэл энэ жил тэрээр нэг саналын зөрүүтэйгээр ялалт байгуулжээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42