Европ, Украины байгалийн хийн нөөц урьд өмнө байгаагүй доод хэмжээнд хүрчээ
2022, 1 сарын 25. 15:340

Европ, Украины байгалийн хийн газар доорх нөөцлүүр дэх байгалийн хийн нөөц урьд өмнө байгаагүй доод хэмжээнд хүрсэн болохыг Газпром мэдээлжээ.

Тэдний хэлснээр, “Европын байгалийн хийн газар доорх нөөцлүүрийн нөөц 2002 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс хойших хамгийн доод хэмжээнд хүрсэн. Улмаар нэгдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар нөөц хэмжүүрийн хамгийн доод заалтаас даруй 1.85 тэрбум куб метрээр бага байсан” гэнэ.

Тийнхүү Европын идэвхтэй байгалийн хийн нөөцийн хэмжээ өнгөрөгч оноос 26 хувь бага байсан бөгөөд зарцуулалт нь 34.3 тэрбум куб метр буюу нийт нөөцийн 71.8 хувьд хүрсэн болохыг Европын байгалийн хийн дэд бүтцийн датанд тусгажээ.

Харин Украин улсын байгалийн хийн газар доорх нөөцлүүрийн нөөц аль хэдийн 12 тэрбум куб метрт хүрч, өнгөрсөн оноос даруй 44.6 хувиар буурсан байна.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02