Биткоиныг албан ёсны төлбөрийн хэрэгсэл болгосон Эль Сальвадор улс 10 гаруй сая ам.долларын алдагдалд оржээ
2022, 1 сарын 16. 11:440

Блүүмбэрг сувгийн орон нутгийн цагаар 12-ны өдөр мэдээлснээр, Эль Сальвадор улсын ерөнхийлөгч Найб Букеле болон тус улсын засгийн газрын зүгээс өнгөрсөн оны 9-р сард Биткоиныг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгон зарласан дэлхийн анхны улс болсноос хойш хэд хэдэн удаа нэлээд их хэмжээний үндэсний мөнгөн тэмдэгтээрээ уг криптовалютыг худалдаж аваад байгаа билээ. Гэвч сүүлийн үед Биткоины ханш унахын хэрээр Эль Сальвадор 10 гаруй сая ам.долларын алдагдал хүлээгээд байгаа талаар гадаадын хэвлэлүүд мэдээлж байна.

Ерөнхийлөгч Букеле Биткойныг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгон зарлахын яг өмнөх өдөр буюу өнгөрсөн оны есдүгээр сарын 6-нд 200 ширхэг Биткоин худалдаж авсан. Үүний дараа тэрээр Биткоины ханш бага зэрэг хэлбэлзэж унах үеийг ашиглан хэд хэдэн удаа нэмж худалдан авалт хийсэн юм.

Гэвч тус улсын засгийн газар яг хэзээ, ханш нь хэд хүрэхэд Биткоиныг худалдаж авсан талаар тодорхой мэдээллийг өгдөггүй байна. Блүүмбэрг суваг ерөнхийлөгч Букелегийн Твиттер дэхь жиргээнээс иш татан тооцоолсноор тус улсын засгийн газар хамгийн багадаа 1391 ширхэг Биткоиныг дунджаар 51,056 ам.доллароор буюу нийт 71 сая ам.доллароор худалдаж авсан хэмээн онцолжээ. Эль Сальвадорын засгийн газар дээр дурдсан хэмжээний Биткоиныг эзэмшсэн хэвээр байгаа гэж тооцвол 10 сая ам.долларын алдагдал хүлээгээд буй тооцоо байгаа юм. Учир нь сүүлийн үед Биткоины үнэ 40,000 долларын түвшинд хүртэл буурсан нь 1391 ширхэг Биткоины үнэлгээ өдгөө ердөө 61 сая ам.доллар болж байна.

Тус улсын сангийн сайд Алехандро Селая саяхан засгийн газрын эзэмшилд байдаг зарим Биткоиныг ам.доллар руу хөрвүүлсэн гэж мэдэгдсэн ч мөн л дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй хэмээн Блүүмбэрг мэдээлэв.

Эль Сальвадорын Засгийн газар багагүй үнийн дүнтэй Биткоиныг өнгөрсөн хугацаанд худалдаж авсан ч үүнтэй холбоотой мэдээллийг ард иргэддээ ил тод зарладаггүй гэсэн шүүмжлэл дагуулаад буй юм. АНУ-ын хөрөнгө оруулалтын Стифелийн банкны судлаач Натали Масич "Эль Сальвадорын засгийн газар энэхүү эрсдэлтэй хөрөнгийг татвар төлөгчдийн мөнгөөр ​​ил тод бус арилжаалж байгааг зөвтгөхөд хэцүү" гэж Блүүмбэрг сувагт тодотгожээ.

Эх сурвалж: Chosun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02