ТикТокын “одууд” АНУ-ын томоохон компаниудын гүйцэтгэх захирлуудаас илүү орлого олдог
2022, 1 сарын 15. 15:090

Богино хэмжээний видео контент хийн бусадтай хуваалцдаг TикТок платформын “од” бүсгүйн олсон орлого олны анхаарлыг татаж байна.

Америкийн хэвлэл мэдээллийн Уолл Стрит Журнал сонины орон нутгийн цагаар 13-ны өдөр мэдээлснээр TикТокт маш алдартай олон дагагчтай инфлюнсерүүд томоохон корпорацуудын гүйцэтгэх захирлуудаас илүү хэмжээний орлого олдог хэмээн онцолжээ.

Тус мэдээнд дурдаснаар өдгөө 18 настай ТикТокт 133 сая дагагчтай Чарли ДиАмелио өнгөрсөн жил 17.5 сая долларын орлого олсон байна. Энэ нь Standard&Poor's 500 индекст багтдаг компаниудын гүйцэтгэх захирлуудын 2020 оны дундаж цалин болох 13,4 сая доллароос давсан үзүүлэлт болжээ. Гүйцэтгэх захирлуудын дээр дурдсан цалин хөлсний хэмжээнд зөвхөн цалингаар тогтохгүй урамшуулал, ажлаас халагдсаны тэтгэмж төдийгүй хувьцаа, хувьцааны опционыг хүртэл багтаасан болно.

Чарли 2019 оноос хойш өөрийн бүжиглэж буй бичлэгээ ТикТок хуудастаа хуваалцсаар ирсэн юм. Удалгүй тэрээр өөрийн хувцасны брэндээ үүсгэн байгуулж мөн бусад компанийн бүтээгдэхүүнийг сурталчлах замаар багагүй орлого олох болсон байна.

Түүний эгч өдгөө 21 настай Дикси Ди Амелио ч ТикТок платформын хоёр дахь хамгийн өндөр орлоготой “од”-оор тодорчээ. Дикси өнгөрсөн жил 10 сая долларын орлого олсон байна.

Нөлөөллийн маркетингийн Aviersley компанийн гүйцэтгэх захирал Мэй Кавауски хэлэхдээ "Хүмүүс өөрийн дуртай контент бүтээгчид, инфлюнсерүүдийн сурталчилж буй бүтээгдэхүүн, үйлчилгээг ямар ч бодолгүйгээр сэтгэл хөдлөлөөр худалдан авах, эсвэл хийх зэрэг хандлага их ажиглагддаг” хэмээн Уолл Стрит Журнал сонинд ярьжээ.

Эх сурвалж: Segye

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28