Аргентин улсад инфляцийн түвшин 50.9 хувьд хүрчээ
2022, 1 сарын 15. 2:500

Өмнөд Америкийн Аргентин улсын инфляцийн түвшин өнгөрсөн жил 50 хувийг давжээ.

Аргентины Үндэсний Статистикийн Хорооны зүгээс (INDEC) орон нутгийн цагаар 13-ны өдөр мэдээлснээр, тус улсын хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оны 12-р сард өмнөх сараас 3.8%-иар өсч, 2021 оны инфляцийн түвшин 50.9 хувьд хүрсэн тухай онцолсон байна. Ингэснээр 2020 онд 36.1 хувиар өсч байсныг давж гарчээ.

Салбараар нь авч үзвэл ресторан, зочид буудал зэрэг үйлчилгээний салбар 65.4%, хувцас 64.6%, хоол хүнсний бүтээгдэхүүн 50.3%-иар тус тус өссөн байна.

Эдийн засгийн хямралд өртөж буй Аргентинд үндэсний мөнгөн тэмдэгт болох песогийн ханш унах, инфляци огцом нэмэгдэх зэрэг байдал сүүлийн хэдэн жилийн турш үргэлжилсээр байгаа юм. Тодруулбал, 2019 онд буюу шинэ төрлийн коронавирусийн халдвар гарахаас өмнө ч инфляцийн түвшин 53 орчим хувьтай байсан аж.

Альберто Фернандес тэргүүтэй Аргентины засгийн газрын зүгээс өнгөрсөн онд инфляцийг барихын тулд зайлшгүй шаардлагатай 1400 нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг царцаах, үхрийн махны экспортыг хязгаарлах зэрэг хэд хэдэн хяналтын арга хэмжээ авсан ч үр дүнд хүрсэнгүй.

Инфляцийн хөөрөгдөл энэ онд ч үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд Аргентины төв банк энэ оны жилийн инфляцийн өсөлт 54.8 хувьд хүрнэ хэмээн таамаглаж байгаа аж.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41