АНУ: Хурдны замын 15,000 гүүрийг засварлахад зориулан 27 тэрбум ам.долларыг төсөвлөжээ
2022, 1 сарын 15. 2:190

АНУ-ын засгийн газрын зүгээс Ерөнхийлөгч Жо Байдены тэргүүлэх зорилт болох "Илүү сайн Америкийг бүтээе" төслийн хүрээнд хурдны замын гүүрийг засварлахад 27 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ.

АНУ-ын Тээврийн яам орон нутгийн цагаар 14-ний өдөр хийсэн хэвлэлийн мэдээнд, "Бид дараачийн таван жилд 15 мянга гаруй гүүрийг засварлахад 27 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр боллоо. Ингэснээр одоогийн хурдны замын системийг бий болгосноос хойш гүүрэн байгууламжид оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт болж байна” хэмээн мэдэгджээ.

Тус улсын тээврийн сайд Пит Буттигег хэлэхдээ “Бид аюулгүй байдлыг дэмжиж, эдийн засгийг сэргээхэд туслах гүүрний засварын хөтөлбөрийг эхлүүлж байгаадаа маш их баяртай байна” хэмээн онцлов.

Ерөнхийлөгч Байден ч мөн тун уахгүй өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Дэд бүтцийн тухай хуулийг баталснаас хойшхи хоёр сарын гүйцэтгэлийг дүгнэж, уг төслийн хүрээнд цаашид хийх ажлуудынхаа талаар тусгайлан цаг гарган тайлагнах төлөвлөгөөтэй байгаа аж.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59