Хамтран ажиллагсадтайгаа хэрхэн зохицон ажиллах вэ?
2021, 12 сарын 20. 12:251

Албан байгууллага гэдэг олон хүнийг нэгэн бүхэл болгож зангидсан газар байдаг. Тэгвэл тийм газар дор хаяж нэг олноос сондгой хүн байх нь бараг зайлшгүй зүйл. Төсөөлөөд үз дээ, бараг байгууллага бүрд компьютерийнхаа гарыг алхаар нүдэж байгаа мэт чанга товшдог, зогсоо зайгүй чалчиж байдаг, утсаар эхнэр эсвэл нөхөртэйгөө хэрэлдэж байдаг нэг ажилтан буй. Тиймэрхүү төвөгтэй хүмүүстэй зохицож ажиллах гэдэг бас л нэг төрлийн шалгуур гэлтэй. Тэд нэг их гэм хийж, танд асуудал дагуулаад байхгүй ч оршихгүйгээрээ тэгж их төвөг уддаггүй байсан бол таны ажлын бүтээмж илүү өндөр байх байсан нь дамжиггүй. Гэлээ гээд таны хүслээр тэд ажлаа хүлээлгээд өгчихгүй нь тодорхой хойно дасан зохицох л учиртай. Тэгвэл бид танд төвөгтэй хамтран ажиллагсадтайгаа хэрхэн зохицон ажиллах тухайд энэхүү зөвлөмжийг хүргэе.

Юуг төвөгшөөн хүлээн авдгаа мэдэгдэх

Танд хүний ямар үйлдэл төвөгтэй санагддаг болохыг таних, түүнийгээ ажиллагсадтайгаа хэлэлцдэг байх. Хүн бүр юмсыг өөр өөрийн зүгээс янз бүрээр хүлээн авдаг. Тиймээс хүн бүрд л төвөгшөөн үзэх үйл хөдлөл бий. Тэгэхээр хүн таны юуг төвөгшөөдөг болохыг асуух тохиолдолд сайн хүн болж хичээх гэлгүй нарийн тодорхой хэлж байх хэрэгтэй. Нөгөө хүн чинь танд төвөг удаад байдаггүй ч өөртөө дүн шинжилгээ хийж, бусдад саад болдог үйл хөдлөлөө хянахаар хичээнэ шүү дээ.

Үнэхээр бусдад төвөг удсан үйлдэл мөн эсэхийг эргэцүүлэх

Таны төвөгшөөн хүлээн авах үйлдэл үнэхээр зохисгүй үйлдэл мөн эсэхийг эргэцүүлдэг байх хэрэгтэй. Жишээ нь: хэн нэг хүн хумсаа идээд байдаг бол энэ танд хамаарах асуудал үнэндээ биш юм. Тиймээс та үүнийг олон нийтийн асуудал болгож ярих нь зохисгүй хэрэг. Та хувьдаа олон нийтийн газар хумсаа идэхийг бүдүүлэг үйлдэл гэж боддог байлаа ч, албан байгууллагад төрөл бүрийн хүмүүс цугласан тохиолдолд энэ мэт жижиг сажиг асуудлыг өнгөрөөж сурах учиртай юм. Харин хэн нэг хүн үүрэг даалгавраа огт хугацаандаа биелүүлэхгүй байж, танд төвөг удаж байгаа бол үүнийг мэдэгдэх хэрэгтэй.

Хүлээцтэй бай

Хэчнээн танд төвөгтэй байсан ч хүлээцтэй байж сур. Магадгүй тухайн хүн сандрахдаа л төвөгтэй үйлдэл гаргадаг байж болох шүү дээ. Байн байн энэ ч болохгүй байна, тэр ч ингэж төвөг удаад байна гэж гоншгоноод байж яав ч болохгүй. Харин ч үнэхээр танд тэвчишгүй санагдаж байвал тухайн төвөг удаж байгаа хүнтэй ярилцах нь зүйтэй. Эвтэйхэн, эвлэгхэнээр тухайн хүний юу нь болохгүй байгааг, танд юу нь төвөг удаад байгааг тайлбарлаж, дахиж тийм үйлдэл гаргахгүй байхыг эелдгээр хүс.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02