Nike бренд нэрийн дэлгүүр, вебсайт, гар утасны аппликэйшнуудаараа түлхүү худалдаа хийнэ
2021, 12 сарын 9. 12:380

Nike бренд худалдаагаа нэрийн дэлгүүр, вебсайт, гар утасны аппликэйшнуудаараа хийхээр төлөвлөснийхөө дагуу АНУ дахь гутлын хамгийн том сүлжээ дэлгүүрийн нэг болсон DSW-тэй гэрээгээ цуцалжээ. Тиймээс хүмүүс ирэх оноос эхлэн тухайн сүлжээ дэлгүүрээс Nike брендийн спорт гутал, хувцас худалдан авч чадахгүй болох юм.

Ойрын жилүүдэд тэд гэрээт борлуулагч нарынхаа тоог илтээр цөөлж байгаа бөгөөд энэ нь хувиараа спорт бараа борлуулдаг газруудад хүнд цохилт болж байгаа юм.

Харин DSW сүлжээний зүгээс мэдэгдсэнээр тэд хамгийн сүүлд есдүгээр сард Nike брендийн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан гэнэ. Тиймээс одоо байгаа барааны үлдэгдлийг зарж дууссаны дараагаар тэдний дэлгүүрт Nike брендийн бүтээгдэхүүнүүд худалдаалагдахгүй ажээ. Тус дэлгүүрийн орлогын нэлээдгүй хувийг буюу 2020 онд л гэхэд нийт орлогын 7 хувийг DSW бүрдүүлдэг байсан ч тэд ийнхүү гэрээгээ дуусгавар болгох болсон байна.

Nike брендийн хувьд өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ нэрийн дэлгүүр, вебсайт, гар утасны аппликэйшнаараа худалдаалах ашиг нь борлуулагч дэлгүүрүүдээс орж ирэх ашгаас хоёр дахин их байдаг гэнэ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02