Их Британи: 2033 он гэхэд 2G, 3G сүлжээг хэрэглээнээс хална
2021, 12 сарын 9. 11:120

Их Британи улсын засгийн газраас 2033 он гэхэд 2G, 3G сүлжээг хэрэглээнээс халахаа мэдэгджээ. Тийнхүү засгийн газраас Vodafone, EE, Vergin Media 2, O2, Three гэх гар утасны операторуудтай 2G, 3G сүлжээг унтраах хугацааг тохирсон байна.

Тэдгээрээс өнгөрөгч зургадугаар сард EE сүлжээний оператор компани BT 2023 он гэхэд 3G, дараагийн арван жилд нь 2G сүлжээг хэрэглээнээс хэрхэн халах төлөвлөгөөгөө танилцуулсан юм.

Улмаар Их Британи улсын засгийн газраас хэтийн ирээдүйд гар утасны операторуудын тоог нэмэгдүүлж, олигополи өрсөлдөөний орчинг бүрдүүлэхгүй гэдгээ амлажээ. Ингэснээр гар утас бүтээдэг компаниудад шинэ бүтээгдэхүүн гаргахад илүү хялбар болох гэнэ.

Тийнхүү 2G, 3G сүлжээг хэрэглээнээс халахад зөвхөн тухайн сүлжээг дэмждэг бүх төрлийн утас хэрэглээнээс халагдах юм. Тэдгээрийн тоонд дан ганц 3G сүлжээ дэмждэг ухаалаг утаснууд ч багтах ажээ. Харин 2028 он гэхэд тус улсын өнцөг булан бүрээс 5G сүлжээнд саадгүй нэвтрэх нөхцөл бүрдэх гэнэ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00