Хонконгийн зах зээлд гаргасан Вэйбогийн хувьцаа унажээ
2021, 12 сарын 9. 10:250

Хятадын технологийн компаниуд эх орондоо болоод гадаад улсад ч ихээхэн дарамт шахалтад ороод байгаа энэ цаг үед Хятад улсдаа хамгийн хэрэглээ өндөртэй аппликэйшнуудын нэг болсон Вэйбо Хонконгийн зах зээлд хувьцаагаа гаргажээ.

АНУ, Хятад улсуудын хооронд үүсээд буй хурцадмал байдлын хүрээнд Хятадын зарим компаниуд ийн хөрөнгө босгох өөр өөр аргуудыг хайх болсон юм. Улмаар Вэйбо хувьцаагаа Хонконгийн зах зээлд гаргахаас долоо хоногийн өмнө л гэхэд Хятадад дуудлагын таксины үйлчилгээ үзүүлдэг хамгийн том компани болох Didi өөрсдийн хувьцаагаа АНУ-ын зах зээлээс татаж, Хонконг руу шилжүүлэх болсноо зарласан билээ.

Вэйбогийн хувьд ч өнгөрсөн 6 сарын хугацаанд АНУ-д гаргасан өөрсдийн хувьцааны гуравны нэгийг алдаад байсан юм. Харамсалтай нь Вэйбо Хонконгийн зах зээлд хувьцаа гаргасан эхний өдөрт нэгж хувьцааны үнэ 7 хувиар унасан байна. Тийнхүү Вэйбо хувьцаагаа Хонконгийн зах зээлд гаргасан өдрөө 385 сая ам.долларын хөрөнгө босгожээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52