Apple Хятадад 5 жилийн хугацаанд 275 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр нууц гэрээ байгуулсан байжээ
2021, 12 сарын 9. 1:040

Apple компанийн зүгээс Хятадад бизнесээ хэвийн явуулахын тулд таван жилийн хугацаанд тус улсад 275 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх нууц гэрээг 2016 онд байгуулсан болох нь тогтоогдсон байна.

АНУ-ын мэдээллийн технологийн The Information болон Ройтерс агентлагуудын 8-ны өдөр мэдээлснээр, Apple-ын гүйцэтгэх захирал Тим Күүк нь тус компанийн эсрэг Хятадын засгийн газрын зүгээс авсан хориг арга хэмжээнүүдийг цуцлуулахын тулд 2016 онд Хятадад хэд хэдэн удаа айлчилжээ.

Тухайн үед “Хятадын эдийн засагт хангалттай хувь нэмэр оруулахгүй байна” хэмээн Apple компанийг шүүмжилж байсан Хятадын эрх баригчидтай дээрх хориг арга хэмжээг сулруулах нөхцөлтэйгээр доорх хөрөнгө оруулалтын гэрээг тохиролцсон аж. Apple уг гэрээний хүрээнд Хятадын тоног төхөөрөмж нийлүүлэгчдээс илүү олон эд анги татахаа амласны дээр тус улсын программ хангамжийн компанитай гэрээ байгуулж, Хятадын их сургуультай технологийн чиглэлээр хамтран ажиллах замаар шууд хөрөнгө оруулалт хийсэн байна.

Тим Күүк гүйцэтгэх захирал мөн Apple компанийн зүгээс хөрөнгө оруулалт, бизнесийн харилцаа, ажилчдыг сургах замаар Хятадын эдийн засаг, технологийн салбарыг хөгжүүлэхийн тулд чадах бүхнээ хийхээ холбогдох албан тушаалтнуудад амлаж байжээ. Энэ бүхнийг амлаж, хөрөнгө оруулалт хийснийхээ хүчинд Apple-ийн төлбөрийн үйлчилгээ болох Apple Pay, үүлэн үйлчилгээ iCloud болон программын зах зээл болох App Store зэргийг хориг арга хэмжээнээс чөлөөлүүлж чадсан байна.

Сүүлийн зургаан жилийн хугацаанд iPhone нь Хятадад хамгийн их борлуулалттай ухаалаг утас байсан ба энэ оны гуравдугаар улиралд Хятад дахь борлуулалтаа 83%-иар өсгөжээ. Өнгөрсөн онд Apple-ийн жилийн борлуулалтын 19%-ийг Хятад улс дангаар бүрдүүлжээ.

Эх сурвалж: Segye Ilbu

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00