Криптовалют бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн муу хөөсний нэг
2021, 12 сарын 8. 23:510

Америкийн хөрөнгө оруулалтын компанийн тэргүүн Биткойны зах зээлийн талаар тийм ч эерэг бус үзэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Америкийн хөрөнгө оруулалтын Пэйн Капитал Менежментийн ерөнхийлөгч Райан Пэйн орон нутгийн цагаар 7-ны өдөр Yahoo Finance-д өгсөн ярилцлагадаа, "Биткойн болон бусад криптовалютууд бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн муу хөөсүүдийн нэг юм" гэжээ.

Тэр дундаа “Хөөс хагарах нь дамжиггүй” гэдгийг онцолж, харин “уг хөөс хагарсны дараа хэцүүхэн зүйл тохиох болно” гэдгийг анхааруулсан юм. Хэдхэн хоногийн өмнө буюу өнгөрөгч 2-ны өдөр Америкийн тэрбумтан Уоррен Баффетын эзэмшлийн хөрөнгө оруулалтын компани болох Беркшир Хатауэй-н дэд захирал тэрбумтан Чарли Мунгер ч Сиднейд болсон бага хурал дээр "Хөрөнгийн зах зээлд сүүлийн үед үүссэн хөөс маш ноцтой асуудал үүсгэхээр байна. Криптовалют бий болох ёсгүй байсан юм" хэмээн санаа зовж буйгаа илэрхийлсэн байна.

Пэйн ч мөн Мунгерийн дээрх хэлсэн үгтэй бүрэн санал нийлж байгаагаа онцолсон билээ. Мунгерийг өөрийн бодлоо ийнхүү илэрхийлсний дараа АНУ-ын хөрөнгийн зах зээл өнгөрөгч 3-ны өдөр огцом унаснаас үүдэн криптовалютууд ч мөн 20 гаруй хувиар унаж, Биткойны нэгжийн үнэ нэг хэсэг 42,000 ам.доллар хүртэл буурсан юм.

Эх сурвалж: Korean Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42