Кремль: Путин, Байден нар эрчим хүчний тухай хэлэлцээгүй
2021, 12 сарын 8. 17:200

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нар мягмар гарагт цахим уулзалт хийжээ. Уулзалтын гол сэдэв нь Украин улсын хил дээр үүсээд буй хурцадмал байдал байсан юм. Цагаан Ордноос мэдээлснээр цахим уулзалт нийт 2 цаг үргэлжилсэн юм.

Харин уулзалтын үеэр ерөнхийлөгч нар “Норд Стрийм 2” хийн шугамын талаар санал солилцсон эсэхийг асуухад Кремлийн зөвлөх Юрий Ушаков, “Нийтлэг асуултуудад хариулахад, уулзалтын үеэр огт дурдаагүй сэдвүүд дунд цар тахал, уур амьсгалын асуудлууд, эрчим хүч зэрэг бий” хэмээжээ.

Уулзалт тодорхой үр дүнд шууд хүрээгүй бөгөөд дахин илүү лавшруулан уулзах хэрэгтэй гэж үзсэн тул талууд өөрсдийн төлөөлөгч нарт анхаарал шаардлагатай асуудлууд дээр анхаарч ажиллахыг үүрэгдсэн байна.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02