АНУ: Амазоны сервер хэсэгчлэн доголдож, хэзээнээс хэвийн ажиллах нь тодорхойгүй байна
2021, 12 сарын 8. 9:470

Прайм Видео, Алекса зэрэг Амазоны нийлүүлдэг үйлчилгээнүүд серверийн асуудлаас үүдэн доголдох болжээ. Улмаар АНУ дахь олон мянган хэрэглэгч системийн доголдолд өртөж байгаа гэнэ. Түүнчлэн засгийн газар, байгууллага, их сургуулиудад үйлчилгээ үзүүлдэг тооцооллын систем нь ч доголдсон юм.

Амазоны зүгээс асуудлын учир шалтгааныг тогтоож, одоогоор хэвийн байдалд оруулахаар ажиллаж байгаа гэж мэдэгдсэн ч хэзээнээс асуудалгүй ажиллаж эхлэх тухайд тодорхой хугацаа хэлээгүй байна.

Системийн доголдол хэд хэдэн бүсэд ажиглагдаж байгаа ч АНУ-ын зүүн эрэг орчмоор түлхүү тохиож байгаа гэнэ. Мөн Амазоны үндсэн вебсайт ч ердийнхөөсөө илүү удаан ачаалах болжээ.

Он гарсаар Амазоны сервер унаж, доголдсон нь ийн гурав дахь удаагаа тохиож байгаа бөгөөд энэ удаагийн тохиолдлыг Зул сарын худалдан авалт ихэссэнтэй холбон тайлбарлаж байгаа юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17