Хятадын эрх баригчдын дараагийн бай “Хятад Uber” гэгддэг Диди Чусинг болжээ
2021, 12 сарын 4. 0:550

Хятадын хамгийн том такси үйлчилгээний компани болох Диди Чусинг тус улсын эрх баригчдын шахалтаар Нью-Йоркийн хөрөнгийн биржээс бүртгэлээ хасуулах шийдвэрт хүрчээ.

Диди Чусинг компанийн зүгээс орон нутгийн цагаар 3-ны өдөр Твиттерийн Хятад хувилбар болох Weibo сайтад нийтэлсэн мэдэгдэлдээ, Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгүүлэхээр бэлтгэлээ хангаж байгаа энэ үед Нью-Йоркийн хөрөнгийн биржээс бүртгэлээ хасуулах ажлыг мөн яаравчилж байна гэжээ.

Тус компани нь өнгөрөгч 6-р сарын 30-ны өдөр Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гарган 4.4 тэрбум доллар босгосон нь 2014 онд Алибаба группээс хойших АНУ-ын хөрөнгийн зах зээл дээрх хамгийн том IPO болсон юм.

Диди Чусинг шиг томоохон компани Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгүүлснээс хойш хагас жил хүрэхгүйн хугацаанд хасагдах хүсэлтээ гаргаж буй байгаа анхны тохиолдол аж. Ийм шийдвэрт хүрэх болсон гол шалтгаан нь Хятадын эрх баригчдын шахалтын нөлөө гэсэн хар байгаа юм.

Саяхан Блүүмберг Ньюс сувгийн мэдээлснээр, өнгөрсөн сарын 25-ны өдөр Хятадын Үндэсний кибер мэдээллийн албаны зүгээс тус компанийг "нарийн мэдээлэл алдагдах аюултай байна" гэсэн үндэслэлээр Нью-Йоркийн хөрөнгийн биржийн бүртгэлээс сайн дураараа хасагдах хүсэлтээ өгөхийг хүсч байжээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04