Маск татвараа төлөхийн тулд дахин Теслагийн хувьцааг заржээ
2021, 12 сарын 4. 0:040

Тесла компанийн гүйцэтгэх захирал Элон Маск дахин 1.01 тэрбум долларын үнэ бүхий тус компанийн хувьцааг зарсан тухай Блүүмберг ньюс агентлаг мэдээллээ.

Маск орон нутгийн цагаар 3-ны өдөр мэдэгдэхдээ, Теслагийн 2.1 сая ширхэг хувьцааны үнэлгээний эрх болон хувьцааны опционыг хэрэгжүүлэхтэй холбоотой татварыг төлөхийн тулд компанийхаа 93491 ширхэг хувьцааг 1.01 тэрбум ам.доллароор худалдсан гэжээ. Ингэснээр Маск өнгөрсөн сарын 6-ны өдөр өөрийн Твиттер хуудсаараа дамжуулан Тесла компанийн өөрийн эзэмшлийн хувьцааныхаа 10% худалдах эсэх талаар хүмүүсийн саналыг асуусан үеэс хойш өнөөг хүртэл 10.1 сая хувьцаа заран 10.9 тэрбум ам.долларын хөрөнгө босгоод байна.

Энэ хугацаанд Маск 10.7 сая хувьцааны опционыг хэрэгжүүлсэн бөгөөд ирэх оны наймдугаар сар хүртэл нэгж хувьцааг нь 6.24 ам.доллароор ашиглах боломжтой 10 сая ширхэг хувьцааны опцион байгаа аж.

Тэрээр хэлэхдээ ямар нэгэн аж ахуй нэгжээс цалин, урамшуулал авдаггүй, өөрийнх нь бүхий л хөрөнгө хувьцаатай хамааралтай байдаг тул "татвар төлөх цорын ганц арга нь хувьцаагаа зарах юм” хэмээн онцолсон байна.

Блүүмбергийн мэдээлснээр тэрбумтнуудын индексээр Маск 284.1 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө дэлхийн тэрбумтнуудыг тэргүүлээд байгаа юм. Энэ онд Теслагийн хувьцаа 54 хувиар өссөний ачаар түүний хөрөнгө 128.1 тэрбум ам.доллароор нэмэгдээд байгаа билээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02