Apple: App Store дээрх шилдэг аппликэйшнуудыг тодруулжээ
2021, 12 сарын 3. 17:130

Жил бүр зохион байгуулагддаг App Store Awards энэ оны шилдгүүдээ тодруулж, Apple-ийн зүгээс нийт 15 аппликэйшнийг шилдгээр нэрлэсэн байна.

Улмаар Apple компанийн захирал Тим Күүк, “Энэ удаагийн App Store Awards наадмын шилдгээр нэрлэгдсэн хөгжүүлэгч нар бол өөрсдийн хүсэл зориг, алсын хараагаа ашиглан жилийн хамгийн шилдэг аппликэйшн, тоглоомуудыг олон нийтэд хүргэсэн хүмүүс. Тэд дэлхий даяар тархсан олон мянган хэрэглэгчийн дур хүсэл, уран сэтгэмжийг хөглөсөн” хэмээн мэдэгдсэн юм.

Энэ оны шилдгүүдийг танилцуулбал, iPhone дээрх оны шилдэг аппликэйшнээр Toca Life World, iPad дээрх оны шилдэг аппликэйшнээр LumaFusion, Mac дээрх оны шилдэг аппликэйшнээр Craft, Apple TV зурагт дээрх шилдэг аппликэйшнээр DAZN, Apple ухаалаг цаг дээрх шилдэг аппликэйшнээр Carrot Weather нар тодорчээ.

Харин видео тоглоомын хувьд “League of Legends: Wild Rift”, “MARVEL Future Revolution”, “Myst”, “Space Marshals 3”, “Fantasian” нарыг нэрлэжээ.


Эх сурвалж: Apple Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28