
Израиль улс энэ долоо хоногт түүхэндээ хамгийн том агаарын хүчний бэлтгэлийг хийж байна.
Тус бэлтгэл нь дан ганц Израиль улсын цэрэг армид хамаараад зогсохгүй, Франц, АНУ, Герман, Их Британи, АНЭУ зэрэг улсуудын цэрэг арми оролцож байгаагаараа онцлогтой юм. Израиль, АНЭУ-ын хоорондын харилцаа өнгөрсөн жил сэргэсний үр дүнд ийнхүү тэд хамтран бэлтгэл хийж байгаа ажээ.
Израилийн агаарын хүчний үйл ажиллагааг хариуцсан дарга Амир Лазарын хэлснээр энэ сургуулилт нь Иран, Израиль улсын хоорондын хурцадмал байдлаас үүдэн хийж байгаа зүйл биш гэнэ.
Израиль улс 2013 оноос хойш энэхүү “Хөх дарцаг” гэх цэргийн сургуулилтыг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаагийн сургуулилт түүхэндээ хамгийн өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж байгаа юм. Тодруулбал, сургуулилтад нийт 70 гаруй байлдааны онгоц, 1500 цэрэг армийн алба хаагч хамрагдаж байгаа ажээ.
Эх сурвалж: Al Jazeera