АНУ-г зорих цагаачдын цуваа: “Биднийг очиж явааг Байденд хэлээрэй”
2021, 10 сарын 26. 10:430

АНУ-ын өмнөд хилийг зорих цагаачдын цуваа гурав дахь өдөртэйгөө золгож байна. Төв Америк, Өмнөд Америк болон Гаити улсын цагаачдаас бүрдсэн тус цуваа энэ жилийн хувьд хамгийн урт цагаачдын цуваагаар нэрлэгдэж байгаа юм.

Асар урт үргэлжлэх тэрхүү цувааг олон түмэнд үзүүлэх гэж FOX ньюс агентлагаас очиход цуваанд алхах нэгэн эр, “Биднийг очиж явааг Байденд хэлээрэй” хэмээжээ.

Өдгөө дөнгөж 32 километрийн замыг туулаад байгаа тэдэнд цаана нь 4000 орчим километрийн зай үлдсэн юм. Жингийн цуваанд хүүхэд хөгшид нийлсэн нийт 3000 хүн яваа бөгөөд Мексик улсаас ачааны тэрэгний жолооч нарыг цагаачдад туслахгүй байх тухайд гаргасан хуулиас үүдэн тэд ийнхүү алхсаар АНУ хүрэх гэнэ.

Уг асуудлын хүрээнд Байдены засгийн газар цагаачид ихээр ирж буй улс орнуудын уг шалтгаантай тэмцэхээр хичээж, ядуурал, хээл хахууль, бодлогын алдаатай нь тулж ажиллахыг хичээж байгаа ч үр дүн муутай байгаа юм. Харин бүгд найрамдахчууд ерөнхийлөгч асан Доналд Трампын “Мексикт үлд” гэсэн бодлого зөв байсныг ухаарч эхэлжээ.

Улмаар Байдены засгийн газар ч түүний “Мексикт үлд” гэх бодлогыг эргэн хэрэгжүүлэхээр оролдож байгаа гэнэ.


Эх сурвалж: FOX News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57