Колумб: “Хар тамхины хаан”-ыг баривчлахад 500 гаруй тусгай хүчнийхэн дайчлагджээ
2021, 10 сарын 25. 23:150

Колумбын засгийн газрын зүгээс 23-ны өдөр мэдэгдснээр, тус улсын хамгийн том хар тамхины бүлэглэл болох "Гулф Клан"-ы толгойлогч "гэдэсний үс" хочит Даиро Антонио Усгаг хойд хилийн Некокли хотоос баривчлилсан тухай онцолжээ.

Түүнийг баривчлахад 500 гаруй тусгай хүчнийхэн дайчлагдсны дээр 22 нисдэг тэрэг уг ажиллагаанд оролцсон байна. Мөн харилцаа холбооны 50 гаруй мэргэжилтэн, шинжээчид баг болон ажилласан ба тэдний дунд Америк, Британийн агентууд ч биечлэн оролцсон байна.

 

 

Уг баривчлах ажиллагаа маш нүсэр болж өрнөснийг Колумбын Ерөнхийлөгч Иван Дуке “Манай армийн түүхэн дэх хамгийн шигүү ширэнгэн ойд нэвтэрсэн ажиллагаа болж өнгөрлөө” хэмээн зүйрлэжээ. Учир нь Усга тэргүүтэй тус бүлэглэл нь Колумб улсын 32 мужаас 12 мужид нь 3800 гишүүдийнхээ тусламжтайгаар байнгын үйл ажиллагаа явуулдаг аварга бүлэглэл байсан тул энэ хэмжээний олон цэрэг дайчлагдсан аж.

Тэрээр Колумбын хөдөө тосгонд нуугдан амьдарч, цагдаа нарын мөрдлөгөөс зайлсхийхийн тулд гар утас ч ашиглалгүй туслахуудаараа дамжуулан гадаад ертөнцтэй харилцдаг байжээ. Гэвч хоёр долоо хоногийн өмнө Колумбын эрх баригчид түүнийг байрлаж буй газрыг тогтоож, 50 гаруй мэргэжилтнүүд хиймэл дагуулын зураг ашиглан мөрдөж, ийнхүү амжилттай баривчилсан байна.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04