Майкл Жорданы пүүз дуудлага худалдаагаар 1,5 сая ам.доллароор зарагдаж, дээд амжилт тогтоожээ
2021, 10 сарын 25. 14:000

"Сагсан бөмбөгийн амьд домог" Майкл Жорданы шинэ тоглогч байхдаа өмсөж байсан пүүз Sotheby's дуудлага худалдаагаар 1,472,000 ам.доллароор зарагджээ.

1984 оны NBA-ийн ээлжит улирлын тоглолтонд Жорданы өмсөж байсан Nike Airship сагсан бөмбөгийн пүүз нь энэ сарын 24-нд Лас Вегаст болсон дуудлага худалдаагаар дээрх үнийн дүнгээр зарагдаж, Sotheby's дуудлага худалдааны түүхэнд "тэмцээний үеэр өмссан пүүз”-ний ангилалд шинэ дээд амжилт тогтоожээ.

Жордан 1984 оны 11-р сарын 1-нд Чикаго Буллз багийн тоглогч болж мэргэжлийн сагсан бөмбөгийн гараагаа эхлүүлснээс хойш улирлын тав дахь тоглолтонд Денвер Наггетс багийн эсрэг тоглохдоо энэхүү пүүзийг өмссөн ба тоглолтын дараа Денвер Наггетс багийн туслах ажилтан Томми Тим Льюис бэлэглэсэн аж.

Түүнчлэн өнгөрөгч 4-р сард Америкийн реппер Канье Уэстийн 2008 оны Грэммийн шагнал гардуулах ёслол дээр өмсөж байсан Nike Air Easy пүүз дуудлага худалдаагаар 1.8 сая ам.доллароор зарагдаж, Sotheby's-ийн “хуучин пүүз”-ний ангилалд дээд амжилт тогтоосон юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35