Сайн багийн тоглогч байх 7 арга
2021, 10 сарын 29. 10:000

Сайн багийн тоглогч байх 7 арга

Өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд сайн багийн тоглогч байна гэдэг өөрийн үнэ цэнээ өсгөх нэгэн чухал хүчин зүйл. Тэгвэл хэрхэн сайн багийн тоглогч болох вэ? Нэн тэргүүнд та олон төрлийн хүнтэй хамтран ажиллах хэрэгтэй. 2021 оны судалгаагаар, ажил олгогчид шинэ ажилтан авахдаа багаар ажиллах чадварыг хоёрдугаарт авч үздэг гэсэн үр дүн гарчээ. Улмаар сайн багийн тоглогч байна гэдгийг итгэл даахуйц гэж ойлгох нь ч бий.

Учир нь багийн ажиллагаа гэдэг олон өөр санаа бодлыг нэгтгэж, бүтээлчээр шинэ соргог санааг төрүүлэх чадварыг хүмүүст суулгаж байдаг юм. Түүнчлэн сайн баг байна гэдэг ажлаа хувааж, ачааллаа тэнцүүлэхийг хэлдэг тул ажлын үр дүнд шууд нөлөөлөх нь бий.

Тэгвэл бид танд энэхүү нийтлэлээрээ сайн багийн тоглогч байх 7 аргыг танилцуулъя.

1. Цагийн юмыг цагт нь хий

Хамтран ажиллагсдынхаа итгэлийг олж авахын тулд та өөрийн дааж авсан ажлыг яг цагт нь дуусгадаг байх хэрэгтэй. Ямар нэг ажил тодорхой хугацаанд бэлэн байх ёстой л бол түүнийг хойш тавьж, шалтаг тоочилгүйгээр бүрэн гүйцэд хийж дуусгадаг байснаар та бусдын итгэлт хамтрагч болж чадна. Найдвартай нэгэн байх нь багийн тоглогчийн эрхэм чанар юм.

2. Нээлттэй сэтгэдэг бай

Багаар ажиллана гэдэг нэг юмыг нэлээн хэдэн өнцгөөс харахыг хэлнэ. Тиймээс сайн багийн тоглогч байхын тулд та ямар ч үзэл бодол, санаа сэтгэгдлийг хүлээж авдаг, бодолцож үздэг чөлөөт сэтгэлгээтэй нэгэн байх шаардлагатай. Нэг л бодсон чигтээ гөждөг хүн хэзээ ч багийн тоглогч байж таарахгүй. Харин ч хамгийн сайн багийн тоглогч хамтран ажиллагсдаасаа бүх л гомдол саналыг нь хүлээн авч, өөртөө тусгаж байдаг юм.

3. Бусад хүний ажлын хэмнэлийг хүндлэх

Өөр өөр хүмүүстэй ажилла гэдэг тийм ч амар зүйл биш. Одоо хүмүүс үе үеэрээ ялгарч байгаа энэ цагт хүмүүсийн ажиллах хэмнэл өөр өөр байдгийг ойлгодог байх хэрэгтэй юм. Хэн яаж ажилладаг болох хэмнэлийг нь судалж, тэр бүрд нийцэж ажиллах нь сайн багийн тоглогчийн нэгэн шинж мөн.

4. Дасан зохицох чадвар сайн байх

Нэг төсөл эхэллээ гэхэд ажил тийм ч шулуухан бүтдэггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Төслийг гүйцэтгэх хугацаанд янз бүрийн нэмэлт өөрчлөлт, тооцоолоогүй алдаа гарч ирэхийг үгүйсгэхгүй. Тэр бүрд шантраад байвал ажил тань урагшлахгүй л болов уу. Тиймээс үүссэн нөхцөл байдалд хурдан дасаж, уян хатан байх хэрэгтэй.

5. Хов живд бүү хутгалд

Олон хүн ажилладаг оффист хов жив байдаг л зүйл мэт. Гэхдээ хов жив их байх тусам ажилчдын хоорондын харилцаа муудаж байдгийг санах хэрэгтэй. Хэрэв хэн нэг хүн үнэхээр бэрх ааш араншинтай байвал урдуур хойгуур нь муулахын оронд шууд өөрт нь хэлдэг байхыг илүүд үзээрэй.

6. Багийн амжилтад төвлөрөх

Хэдий багтаа сайн тоглогч байх хэрэгтэй ч багаар ажиллаж байгаа нөхцөлд та өөрийн зорилгыг түр хойш тавих хэрэгтэй. Улмаар хүн бүр өөрийн амин хувийн зорилгыг хойш тавьснаар бүгд багийн нэгдсэн нэг зорилготой болж, ажлын бүтээмж нэмэгддэг юм.

7. Хамтран ажиллагсдынхаа амжилтад чин сэтгэлээсээ баярлаж сур

Нэг баг болон ажиллахад хүн тус бүрийн хувь нэмрийг цохон тэмдэглэж, тухайн хүний оролцоогүй бол ажил тань ямар түвшинд байх байсныг үргэлж санаж, талархаж явах хэрэгтэй. Ингэснээр ажлын нөхцөл илүү таатай, хамтран ажиллагсдад тань таатай нөхцөл бүрдэх юм. Өөрийн амжилт, ажлыг дөвийлгөхийн оронд багаараа хөдөлмөрлөсөн гэдгээ үргэлж ухамсарлаж байх нь чухал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
3
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00