БНХАУ: Хятадын анагаах ухааны судлаачид хиймэл оюун ухаан бүхий гар бүтээжээ
2021, 10 сарын 21. 17:250

Бээжингийн анагаах ухааны баг хамт олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулж хиймэл оюун ухаан бүхий гарыг зохион бүтээжээ. Тус гар нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өөрсдөө бие даан товч товчлох, тайлах, аягаа өргөж барих зэрэг энгийн хэрнээ жижиг булчингийн ажиллагаа ихээр шаардсан үйлдлийг хийхэд туслах юм.

Бусад бионик гараас ялгаатай нь энэхүү хиймэл оюун ухаан бүхий гар нь арьсаар дамжуулан булчингийн мэдээллийг таньж, жижиг булчингуудыг удирдах гэнэ. Улмаар тухайн гарыг ашиглаж байгаа тохиолдолд хүн өөрийн эрхий хурууг хүртэл хөдөлгөж чадах ажээ. Бионик гарын хувьд эрхий хурууны хөдөлгөөн хязгаарлагдмал, ерөнхий атгах, суллах гэсэн үйлдэл л хийдэг тул товч товчлох, юмсыг зангидах зэрэг чимхлүүр үйлдэл хийж чаддаггүй юм.

Мөн бионик гарыг хэрэглэгч хүссэн үедээ зүүж, тайлж болдог бол энэ гарыг ашиглахын тулд хагалгаанд орох шаардлагатай гэнэ. Тийнхүү хэрэглэгчийн шууны булчинтай гарыг холбож, мэдээлэл дамжуулах боломжоор хангах ажээ.

Хятад улсын хувьд нийт 85 сая хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг бөгөөд тэдний 25 сая хүн нь үе мөчтэй холбоотой хөгжлийн бэрхшээлтэй юм. Тухайн гарыг зохион бүтээсэн хүмүүсийн мэдээлж байгаагаар тэд өөрсдийн бүтээлээ цаашид ч улам хөгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй ард иргэдийг жирийн хүмүүс шиг амьдрах боломжоор хангахад чиглэн ажиллана гэжээ.


Эх сурвалж: Xinhua

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00