Бразилын сенатын гишүүд Жэйр Болсонарог ял сонсох ёстой гэж үзжээ
2021, 10 сарын 21. 15:490

Бразилын сенатын гишүүд Жэйр Болсонарог хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг өдөөсөн болон бусад есөн зүйл гэм буруутай тул ял сонсох ёстой гэж үзжээ. Шалтгааныг нь тодруулбал түүний коронавируст цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ бүхэлдээ буруу байж, олон мянган хүн амь насаараа хохирох шалтгаан болсон хэмээсэн юм.

Улмаар түүний цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн хүрээнд хуулийн байгууллагаас мөрдөн шалгах ажлыг эхэлсэн байна.

Тэдний зүгээс түүнийг цар тахлын үед олон хүнийг үхлийн аюулд оруулсан, үндэслэлгүй эмчилгээний арга барилыг сурталчилсан, гэмт хэрэг өдөөсөн, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, төсвийн мөнгийг зүй бусаар ашигласан, хариуцлагаас зайлсхийсэн, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн, нийгмийн хариуцлагаа умартсан, ёс зүйн хувьд доголдол гаргасан, албан тушаалын нэр хүндийг гутамшигт байдалд оруулсан, халдвар хамгааллын дэглэм зөрчсөн гэх хэргүүдэд буруутгаж байгаа ажээ.

Энэ нь Бразил улсын түүхэнд парламентын гишүүд Нэгдсэн улсын ерөнхийлөгчийн эсрэг ийм их хэрэг үүсгэн буруутгаж байгаа анхны тохиолдол юм.

Улмаар болсон явдлын хүрээнд Жэйр Болсонаро лхагва гарагт мэдэгдэл хийсэн бөгөөд комиссыг ямар ч үр бүтээмжгүй ажиллаж байна гэж дүгнэж байгаагаа хэлсэн байна.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04