Канад: Сикх эрчүүд толгойн алчуураа холбож, уулнаас унасан хүмүүсийн амийг аварчээ
2021, 10 сарын 21. 12:520

Канад улсад энэ сарын 11-ний өдөр хоёр эр ууланд авирч яваад хөл халтиран хүчтэй урсах хүрхрээ доорх хүйтэн усанд унажээ. Аз болоход тэднийг ууланд авирч явсан сикх залуус аварсан байна. Тэдний аврах ажиллагаа явуулж байгаа бичлэг цахим орчинд нийтлэгдсэн юм.

Бичлэгт бууснаар Кулжиндер Кинда өөрийн дөрвөн найзын хамтаар аврах ажиллагаа явуулж байгааг харуулсан байна. Улмаар хүний амь аварсан Кинда болон түүний найзуудаас NBC ньюс агентлаг яриа авсан бөгөөд ярилцлагад дурдсанаар хэдэн хүн тэдэн дээр ирээд амь нас нь эрсдэлд орсон хүмүүсийн тухай дуулгасан гэнэ.

Тийнхүү хүчтэй урсгал усанд унахгүй гэж амь тэмцэх эрчүүдийг аврахаар онцгой байдал дуудах гэсэн ч гар утасны сүлжээгүй байсан тул эргэн тойронд байх хүмүүс өөрсдөө л ямар нэг арга сэдэхээс өөр аргагүй болжээ. Арван минутын турш тэдний амийг аврах арга хайж, эргэн тойрноо нэгжсэн ч тус болоогүй учир тэрээр өөрсдийн тюрбан буюу толгойн алчуур, бас бус хувцсаа холбож, 10 метр гаруй уяа бэлтгэж, залуусын амийг аварсан байна.

Залуусын амийг аварсны дараахан түргэн тусламж хүрэлцэн ирсэн бөгөөд тэд Кинда болон түүний нөхдөд гүнээ талархал илэрхийлсэн юм.

Тус бүсийг хариуцсан түргэн тусламжийн алба хаагчийн мэдээлснээр ууланд авирч яваад хөл алдах нь тийм ч ховор үзэгдэл биш гэнэ. Учир нь тус бүсэд жилд хэд хэдэн удаа хүмүүс тийн золгүй байдлаар амиа алддаг ажээ. Гэвч уулчид тухайн бүсээр зорчсоор байгаа юм.

Дэлгэрэнгүй:


Эх сурвалж: NY Post

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57