Ажлын ярилцлагад орохоос өмнө мэдвэл зохих зүйлс
2021, 10 сарын 20. 10:001

Хэрэв та ажлын ярилцлагад орох гэж байгаа бол эдгээр 5 зүйлсийг мэдээд очихыг зөвлөж байна. Ажил горилогчийн хувьд танд хүмүүс ажлын ярилцлагад орохоосоо өмнө тухайн байгууллагын талаар хэд хэдэн зүйлийг мэдэж байх нь ямар чухал болохыг хэлж байсан байх. Гэхдээ яг юуг мэдэж байх ёстой гэж? Хүн бүрийн хэлсэн зүйлсийг судлаад байвал барагдахгүй. Тэгвэл бид танд ажлын ярилцлагад орохоос өмнө тухайн ажил олгогч байгууллагын талаар мэдвэл зохилтой таван зүйлийг хүргэе.

1. Товч баримтууд

Ажил олгогч хийгээд ажиллахаар зэхэж буй ажлын байрны тухай энгийн хэдэн баримтыг мэдэхгүй байх шиг ичгүүртэй зүйл үгүй. Итгэхэд хэцүү ч зарим хүн орохыг зэхэж буй байгууллагынхаа нэрийг ч мэдэхгүй ярилцлагад ирэх нь бий. Тухайн ажил олгогч байгууллагын үйл ажиллагаа явуулдаг салбар, цар хүрээ, таны орохоор төлөвлөж буй ажлын байр тус байгууллагад ямар ач холбогдолтой зэргийг мэдэж байх нь ажил горилогчийн хувьд мэдэж байх шаардлагатай зүйл юм.

2. Тэдний хүсэж буй ур чадвар

Ажлын ярилцлагын үеэр та өөрийгөө тэдний хувьд хамгийн сайн сонголт гэж итгүүлэх нь таны хамгийн гол зорилго билээ. Улмаар та тэдний ямар хүн ажилд авахыг хүсэж байгаа тухайд өөрийн хувьд барагцаа гаргаж, тэрхүү барагцааны хүрээнд та өөрөө аль төвшинд явж байгаагаа мөн ямар давуу талуудыг үүсгэж байгаагаа тодорхойлох хэрэгтэй юм.

Зарим нөхцөлд танд аз таарч, ажлын зар дээр ажил олгогч ямар ямар ур чадварыг харгалзаж үзэх, ямар ур чадварыг давуу тал гэж харах тухайд тодорхойлж өгсөн байдаг. Хэрэв тийнхүү дэлгэрэнгүй бичээгүй байваас та тухайн ажлын хүрээнд ямар шаардлага тавигдаж, ямар үүрэг хүлээхээ дахин уншиж үзэх хэрэгтэй. Тийнхүү аль шаардлагыг нь хангаж, аль шаардлагад нь тэнцэхгүй байгаагаа тодорхойлох нь чухал юм.

3. Байгууллагын соёл

Өөрийгөө хамгийн сайн сонголт болохыг батлахад танд дан ганц ур чадвар, туршлага байгаад л болчихгүй. Үнэн хэрэгтээ ажлын ярилцлагын нэг томоохон давуу тал нь ажил олгогч таны зан араншин, байгууллагын соёлд нийцэх эсэхийг тодорхойлоход оршдог.

Та тухайн байгууллагын тухай тэдний сайт дээрх “Бидний тухай” гэсэн хэсгээс мэдэж авч болно. Тэрхүү буланд байгууллагын үнэт зүйлс, алсын хараа зэрэг мэдээлэл байдаг. Мөн сошиал хаягуудыг нь ч судлаад үзэхэд буруудахгүй.

4. Саяхны мэдээнүүд

Ажлын ярилцлагад очихоосоо өмнө тухайн байгууллагын эргэн тойронд, ойрын хугацаанд ямар үйл явдал болсныг мэдэж байх нь ч чухал. Одоогоор салбартаа ямар байр суурьтай байгаа болоод ойрын хугацаанд ямар, ямар өөрчлөлт хийсэн тухайд нь мэдээлэлтэй байх нь таныг тэрхүү ажлыг үнэхээр чухалчлан үзэж байгааг илтгэнэ. Ердөө л гүүгл дээр нэг хайлт хийхэд хангалттай шүү дээ.

5.Өрсөлдөгчид

Энэ байгууллага өрсөлдөгчдөөсөө юугаараа ялгаатай вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Ажилд орохоор горилж буй байгууллагынхаа өрсөлдөгчдийг судалж, өөрийн хэмжээнд бяцхан дүгнэлт гаргаад түүнийгээ ярилцлага зохион байгуулагчтай хуваалцаад үзэх нь таныг үнэхээр тэр ажлыг хүсэж байгаа юм байна гэсэн сэтгэгдлийг тэдэнд төрүүлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
2
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31