Хагас дамжуулагчийн хомсдолын улмаас “iPhone 13”-ийн үйлдвэрлэл 10 сая нэгжээр буурч магадгүй
2021, 10 сарын 13. 10:520

Bloomberg сувгийн орон нутгийн цагаар 12-ны өдөр мэдээлснээр, хагас дамжуулагч чипний хомсдолоос болж Apple компани энэ оны эцэс гэхэд iPhone 13-ийн үйлдвэрлэлийн зорилтот хэмжээгээ 10 сая нэгжээр бууруулахаар төлөвлөж байгаа гэжээ.

Apple компани энэ оны дөрөвдүгээр улиралд 90 сая ширхэг iPhone 13 загвар үйлдвэрлэхээр төлөвлөж байсан боловч Texas Instruments, Broadcom зэрэг хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагаа тасалдсантай холбоотойгоор жилийн эцсийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бууруулсан бололтой. Тус 2 компани нь дэлгэц болон бусад эд ангиудыг Apple компанид нийлүүлдэг аж.

Хагас дамжуулагч чипний эрэлт нийлүүлэлтээс даваад байгаагаас үүдэн дэлхий даяар нүүрлээд буй энэхүү хагас дамжуулагч чипний хомсдол ирэх жил хүртэл бүр түүнээс ч урт хугацаагаар үргэлжилж магадгүй хэмээн таамаглаж байна.

Apple болон Broadcom компаниуд iPhone 13-ийн үйлдвэрлэлийн зорилтот хэмжээгээ бууруулж буй талаар тайлбар өгөхөөс татгалзжээ.

Эх сурвалж: Asian Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53