Хэрхэн өөрийн карьерын замналаа төлөвлөх вэ?
2021, 10 сарын 15. 9:000

Хэрэв та ажиллах салбараа солих гэж байгаа бол, дөнгөж их сургуулиа төгсчхөөд ямар ажил хиймээр байгаагаа тодорхойлж амжаагүй байгаа бол, эсвэл ажил хайж байгаа бол бид танд өөрийн карьерын замналаа хэрхэн төлөвлөх тухайд зөвлөгөөг хүргэе. Магадгүй та аль хэдийн ажилд орчхоод “Одоо яах билээ?” гэж гайхаж байж ч болох юм. Тэгвэл энэхүү нийтлэлээрээ бид танд карьераа хэрхэн эхэлж, цаашид ямар ямар боломж нөхцөлийг өөртөө бүрдүүлж болох дэлгэрэнгүй мэдээллийг хуваалцъя.

Алхам 1. Өөрийн хийхийг хүссэн ажлын нэрсийг жагсаах:

Үүнд таны одоогийн албан тушаалаас дээших ажлын нэрс, ур чадвар, карьер төлөвлөлтийн тестийн хариунд тулгуурлан танд зөвлөсөн ажлын талбарууд дахь ажлууд, эс бөгөөс зурагтаар харж, номоос уншсан ажлын байрууд багтаж болно. Ийнхүү өөртөө хиймээр байгаа, сонирхож байгаа ажлынхаа жагсаалтыг гаргаж өгснөөр тэдгээр ажлын тухайд судлахад хялбар болох бөгөөд улмаар та тэдгээр ажлуудын хувьд тус тусад нь карьер төлөвлөлт хийж, хооронд нь харьцуулж, өөрт аль илүү таалагдсаныг нь сонгож болох юм. Мөн зарим ажлууд онцгой ур чадвар, боловсрол, туршлага шаарддаг ба тэдгээрийг тус бүрчлэн таньж мэдсэнээр та өөртөө хамгийн шилдэг гэсэн сонголтоо хийх нөхцөл үүснэ.

Алхам 2. Тухайн ажлыг хийснээр хэдий хэмжээний цалин авах боломжтойг судлах:

Хэрэв таны амьдардаг улсад цалингийн ерөнхий мэдээлэл бүхий хайлтын систем байдаг бол түүнийг ашиглан, өөрийн орохоор төлөвлөж буй ажлын байр нь сард эсвэл жилд хэдий хэмжээний цалин авдаг болохыг судлах хэрэгтэй. Тийнхүү улсын дундаж, бүсийн дундаж цалинтай харьцуулж, татвар, шимтгэлийн тухайд ч бодолцож үзэх ёстой юм. Мөн ажиллах байршлаас хамааран цалинд өөрчлөлт орохыг ч санах хэрэгтэй. Жишээлбэл, таны амьдардаг улсад сувилагч жилдээ хэдий хэмжээний цалин авдаг вэ? Та ажиллахаар төлөвлөж байгаа хотод тухайн цалин хэр зөрүүтэй байна вэ? Хаана сувилагчийн ажил хамгийн өндөр цалинтай байна вэ гэх мэт судалгааг өөртөө гарга. Энэ бол карьер төлөвлөлтийн хүрээнд авч үзэх үнэхээр чухал хүчин зүйлсийн нэг юм.

Алхам 3. Өөрт шаардагдах ур чадвар, боловсролын тухайд судлах:

Таны хувь хүний ур чадвар хийгээд боловсрол, их сургуульд суралцсан салбар, эзэмшсэн мэргэжил зэрэг нь таны карьер цаашид хэрхэн өргөжин хөгжих боломжтой, ямар ажлуудыг хийх боломжтойг тодорхойлж байдаг. Ямарваа нэг ажлыг хийхэд ямар төрлийн ур чадвар, хэр өндөр боловсрол шаардагдах зэргийг мэдэж байх нь танд цаг хожно. Та сургуулиа дөнгөж төгссөн эсхүл ажиллах салбараа солих гэж байгаа алин ч бай олон жилийн төлөвлөгөө гаргахын тулд өөрт шаардлагатай ур чадварууд болоод боловсролын тухайд судлах нь зүйтэй.

Карьер төлөвлөлтийн хүрээнд авч үзэх бусад хүчин зүйл:

Байршил. Дээр дурдсанчлан таны хаана амьдрах вэ гэдэг амьдралын тань чанар хийгээд цалин хөлсний хэмжээнд үлэмж нөлөөлнө. Жишээлбэл, томоохон хотууд жижиг тосгод, дунд хэмжээтэй хотуудаас илүү өртөг өндөртэй. Тиймээс та өөрийн амьдрах бүсэд цалин хөлс, амьдрах өртөг хэр их болохыг харгалзан үзэх хэрэгтэй болно.

Амьдралын хэв маяг. Байршил нь амьдралын хэв маягийн нэгээхэн хэсэг. Жишээ нь, та нэг газраа л тогтвортой ажиллахыг хүсэж байна уу эсвэл аялангаа ажиллахыг хүсэж байна уу гэдгийг ч харгалзах шаардлагатай. Улмаар ажлаа сонгохдоо хүсэл сонирхлоос гадна хувийн зорилгоо ч хамруулах хэрэгтэй гэсэн үг болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
2
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35