БНСУ: Ургацын баярын амралтын дараа Ковид-19 өвчний тохиолдол үлэмж хэмжээгээр нэмэгджээ
2021, 9 сарын 25. 1:560

Өнгөрсөн долоо хоногт Солонгос улс даяар Ургацын баяраа тэмдэглэн олон хоног амарсны дараа Ковид-19 өвчний батлагдсан тохиолдлын тоо эрс нэмэгдэх хандлагатай байгаа аж. Олон хоногийн амралтын дараах ажлын эхний өдөр буюу 23-ны өдөр 2400 тохиолдол батлагдсан бол 24-ний өдрийн 00:00-21:00 цаг хүртэл 2924 тохиолдол батлагдсан байна. Ингэснээр улсын хэмжээнд нэг өдрийн дотор анх удаа 3000-с дээш тохиолдол батлагдах төлөвтэй байна. Мөн Сөүл хотод Ковид-19 өвчний анхны тохиолдол бүртгэгдснээс хойш анх удаа энэ тоо 1000-ыг давжээ.

Сөүл хотын захиргаанаас мэдээлснээр, 24-ний өдрийн 00:00-21:00 цагийн хооронд урьдчилсан байдлаар 1223 тохиолдол батлагдсан байна. 23-ны өдөр Сөүл хотод хамгийн олон буюу 11589 хүнээс тус өвчний шинжилгээ авсан нь мөн дээрх үр дүнд нөлөөлсөн гэж үзэж байгаа аж.

Сөүл хотод өнөөдрийг хүртэл нийт 95,951 тохиолдол батлагдсан байна. Сөүл болон бусад томоохон хотуудад Ковид-19 өвчний халдвар цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
02024-4-18 11:23
Маргаан дагуулсан хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ
02024-4-18 11:17
Их Британид тамхи худалдахыг хориглоход ойртсоор байна
02024-4-18 11:09
Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилтыг тогтоожээ
02024-4-18 11:05
Ган гачигт нэрвэгдээд буй Замби улс 1 тэрбум ам.долларын тусламж хүсжээ
02024-4-18 11:03
Далай тэнгисийг хамгаалахад 3.5 тэрбум евро зарцуулна гэж Европын Холбоо амлажээ
02024-4-18 11:00
Орост усанд автсан байшингуудын тоо мянга гаруйгаар нэмэгджээ
02024-4-18 10:55
Тэнгэрийн заадас дахь хамгийн том хар нүхийг илрүүлжээ
02024-4-18 10:52