Тайланд: Тус улсад зорчсон 100 сая жуулчдын хувийн мэдээлэл цахим орчинд таржээ
2021, 9 сарын 25. 1:180

Сүүлийн 10 жилийн хугацаанд Тайландад очсон 100 сая орчим гадаадын жуулчдын хувийн мэдээлэл цахим орчинд цацагдсан болохыг баталлаа.

Bangkok Post болон Nation зэрэг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 23-ны өдөр мэдээлснээр, 2011 оноос хойш Тайландад ирсэн 106 сая орчим гадаадын жуулчдын хувийн мэдээлэл өнгөрсөн сард цахим орчинд цацагдсан гэжээ.

Энэ тухай нэгэн кибер аюулгүй байдлын судалгааны компанийн ажилтан олж мэдээд Тайландын кибер аюулгүй байдлын салбарын удирдлагуудад тэр даруй мэдэгдсэн байна. Тайландын эрх баригчдын зүгээс тус мэдээлэлд хандах эрхийг маргааш нь хаасан ба уг мэдээлэлд аялагчийн овог нэр, хүйс, паспортын дугаар, Тайландад ирсэн огноо, визний төрөл зэрэг хувийн чанартай зүйлс багтсан байсан талаар хэвлэлүүд мэдээлэв.

Хувийн мэдээлэл алдагдсаныг олж илрүүлсэн кибер аюулгүй байдлын судалгааны компанийн ажилтан 2011 оноос өнөөг хүртэл Тайландад аялсан хүмүүсийн хувийн мэдээлэл ил болсон байж магадгүй гээд мөн энэ дунд өөрийнх хувийн мэдээлэл байсан тухай онцолжээ.

Bangkok Post сонинд Тайландын Үндэсний Кибер Аюулгүй Байдлын Агентлагийн зүгээс мөн өнгөрсөн сард энэ хэрэг гарсан болохыг баталсан гэж мэдээлэв. Тайландын Аялал жуулчлалын зөвлөлийн тэргүүн Ютсак Супассон хэлэхдээ: "Ийм явдал дахин давтагдахгүй гэдэгт жуулчид итгэлтэй байж болно.” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж:JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04