Талибан: Гэмт хэрэгтнүүдийг цаазаар авах болон гар хөлийг нь тайрах зэрэг шийтгэлийг сэргээнэ
2021, 9 сарын 24. 23:320

Талибанчууд 20 жилийн дараа Афганистаны засгийн эрхэнд эргэн гармагцаа өнгөрсөн үеийн терроризмын засаглал руу буцах шийдвэрийг гаргасаар байна.

Шинээр байгуулагдсан Талибаны шилжилтийн засгийн газар нь Эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн яамыг татан буулгаж, 20 жилийн өмнөх засаг захиргааны үед ёс суртахууны хууль сахиулагч гэгдэж байсан "Залбирал, сахилга бат, гэмт хэргийн яам"-ыг дахин сэргээжээ.

20 жилийн өмнөх засгийн үед Талибаны Хууль зүйн сайд асан Мулла Нурудин Тураби саяхан Ассошиэйтед Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа "Хэдийгээр олон нийтэд зарлаагүй байгаа ч гэмт хэрэгтнүүдийг цаазаар авах болон хөл гарыг нь тайрах зэрэг шийтгэлийг дахин сэргээнэ." гэжээ. Тэрээр энэ удаагийн шилжилтийн засгийн газарт цагдан хорих байгууллага, шорон зэргийг хариуцан ажиллаж байгаа юм.

Тэрбээр "Гэмт хэрэгтнүүдийн гарыг таслах нь аюулгүй байдлын үүднээс маш үр дүнтэй шийтгэл юм. Мөн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх нөлөөтэй.” гэж хэлээд "Шилжилтийн засгийн газрын зүгээс эдгээр шийтгэлийг олон нийтийн өмнө хэрэгжүүлэх эсэх талаар цогц бодлого хэлэлцэж байна." гэв.

Лалын шашинт орнуудын мөрддөг Шариатын хуулинд хүн амины хэрэг, дээрэм, хүчингийн хэрэг зэрэг хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн толгойг нь тасдах, чулуу шидэх, гар хөлийг нь тайрах, ташуурдах зэрэг шийтгэл оноодог нь хүний эрхийг ноцтой зөрчиж буй явдал хэмээн үргэлж маргаан дагуулдаг юм.

Талибанчууд 20 жилийн өмнө Афганистаныг засаглаж байхдаа биеийн тамирын талбай болон сүм хийдүүд зэрэг олон нийтийн газар зөвхөн эрчүүдийн нүдэн дээр цаазаар авах ялыг гүйцэтгэдэг байсан бөгөөд хүн амины хэрэг үйлдсэн этгээдийг хохирогчийн гэр бүлийнхэн толгой руу нь буудан хөнөөдөг байсан бол хулгай хийсэн болон гудамжинд дээрэм хийсэн этгээдийн гар, хөлийг нь тасддаг байжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02