БНХАУ: Криптовалюттай холбоотой бүх санхүүгийн үйл ажиллагааг хоригложээ
2021, 9 сарын 24. 22:000

БНХАУ-ын төв банк болох Хятадын Ардын банкнаас криптовалютын бүх төрлийн гүйлгээг хууль бус санхүүгийн үйл ажиллагаа гэж зарлаж хатуу бодлого баримтлахаа мэдэгдэв.

Өнөөдөр буюу 24-ний өдөр Хятадын Ардын банкны зүгээс хийсэн "Криптовалютын гүйлгээний эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зохицуулах тухай мэдэгдэл"-д "Криптовалют нь фиат валюттай адил эрх зүйн статусгүй" гээд "Криптовалюттай холбоотой аливаа бизнесийн үйл ажиллагаа нь хууль бус санхүүгийн үйл ажиллагаанд хамаарна.” хэмээн мэдэгджээ.

Мөн тус мэдэгдэлд “Криптовалютыг зах зээлд гүйлгээнд нэвтрүүлэх болон ашиглах нь хориотой.” гээд "Фиат болон крипто валютыг хооронд нь солилцох, криптовалютыг хооронд нь солилцох, гүйлгээний мэдээлэл өгөх, брокерын үйл ажиллагаа явуулах зэрэг нь хуулиар хориотой гээд хэрэв тус хуулийг зөрчвөл хуулийн дагуу хариуцлага хүлээх болно.” гэж нэмж дурдав.

Мөн хилийн чанад дахь криптовалютын бирж хятад иргэдэд интернэтээр дамжуулан үйлчилгээ үзүүлэх нь хууль бус санхүүгийн үйл ажиллагаа болохоос гадна гадны орнуудын криптовалютын биржийн Хятад дах ажилтнууд ч хууль зөрчсөн үйлдэл гаргавал хуулийн дагуу хариуцлага хүлээх болно гэжээ. Хятадын Ардын Банкны зүгээс криптовалют болон түүнтэй холбоотой ямар нэгэн зүйлд хөрөнгө оруулж байсан албан байгууллага болон хувь хүмүүсийг нийтийн хэв журам, ёс зүйг зөрчсөн гэж үзэх ба өмнө нь мөрдөж байсан иргэний эрх зүйн актууд хүчин төгөлдөр бус болсон хэмээн тайлбарлав.

Үүний зэрэгцээ тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо криптовалют олборлох бизнесийг хатуу хязгаарласан тухай мэдэгдэл гаргажээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
12024-4-24 6:28