“Side-eying Chloe” буруу “Буландаж харах Клои” зургийг NFT хэлбэрээр зарна
2021, 9 сарын 23. 18:520

“Side-eying Chloe” буруу “Буландаж харах Клои” зургийг дуудлага худалдаанд оруулж, хэдэн мянган ам.доллароор зарах болжээ.

Өдгөө 10 настай Клои Клем охины нүднийхээ булангаар харж, хачирхалтай хийгээд инээдтэй царай гаргаж буй зураг 2013 онд интернетийг шуугиулж, түүнээс хойш охины зургаар хүмүүс “meme” буюу тайлбарт зураг зохиох болсон юм.

Улмаар түүний зураг ихээхэн алдрыг дагуулсан тул гэр бүлийнх нь зүгээс зургийг NFT хэлбэрээр зарахаар болж, 5 ширхэг Эфериум буюу 15 мянган ам.долларын нэрлэх үнэтэй дуудлага худалдаа эхэлсэн байна.

Зургийн түүхийг өгүүлбэл, охиныг 2 настай байхад ээж нь түүнийг эгчийнх хамтаар Диснейланд руу дагуулж явах болсноо хэлж байгаагаар бичлэг эхэлдэг юм. Тийнхүү гайхалтай мэдээг охиддоо дуулгахад эгч нь баярласандаа уйлдаг бол түүний яагаад уйлж байгааг үл ойлгох Клои ээж рүүгээ хачирхалтай харж байх мөчийг дүрсжүүлэн үлдээжээ.

Охидын ээж бичлэгийг тийм их алдарт хүрнэ гэж ер төсөөлөлгүй цахим хуудаснаа нийтлэхэд 20 сая хандалт авч, тэр л гурван секунд үзэгдээд өнгөрөх Клои охины зураг интернетийг байлдан дагуулах болсноор өнөөгийн энэ их алдарт хүрчээ.

Сонирхуулахад NFT хэлбэрээр зураг худалдан авах нь уламжлалт худалдан авалт хийхдээ адилгүй бөгөөд эзэмшигч нь зөвхөн дижитал хувилбарыг өмчилж, тухайн зургийг өмчилдөг гэсэн батламж л хүлээж авдаг юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04