Литв улс ард иргэдээ хятад брендийн гар утас хэрэглэхгүй байхад уриалжээ
2021, 9 сарын 23. 14:320

Литв улсын Батлан хамгаалах яамнаас ард иргэдээ хятад брендийн гар утас хэрэглэхгүй байхад уриалж, хэрэв хятад брендийн гар утас хэрэглэдэг бол даруй хаяхыг анхааруулжээ.

Тус улсын Үндэсний кибер аюулгүй байдлын албанаас 5G сүлжээ дэмждэг хятад утаснуудыг туршилтад оруулж, улмаар Xiaomi болон Huawei брендийн утаснуудыг шалгахад нэг нь үйлдвэрээсээ цензурын тохиргоотой байсан бол нөгөө нь хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдал талаасаа учир дутагдалтай байжээ.

Гэвч Huawei брендийн зүгээс хэрэглэгчдийн мэдээллийг огт задруулдаггүй гэж мэдэгдсэн бол Xiaomi бренд харилцаа холбоонд цензур тавьдаггүй гэж мэдэгдсэн юм.

Гэсэн хэдий ч Литв улсын Батлан хамгаалах яамны сайд Маргирис Абукевициус “Бидний зүгээс хятад утас огт авахгүй байхыг мөн хэрэв худалдаад авчихсан бол даруй хаяхыг зөвлөж байна” хэмээжээ.

Xiaomi брендийн Mi 10T гэх утсан дээр “Төвдийг чөлөөл”, “Тайванийн тусгаар тогтнол мөнх оршиг”, “ардчиллын хөдөлгөөн” зэрэг 449 хайлтын утгад тохирох илэрц гарч ирэхийг хориглосон болохыг тогтоосон байна. Энэхүү цензур нь европ тивд хамаарахгүй ч Хятад дахь удирдлагын төвөөс хүссэн цагтаа идэвхжүүлж болох тул маргаан дагуулж байгаа юм.

Энэ мэт асуудлаас үүдэн Литв, Хятад улсуудын хоорондын харилцаа улам хурцдаж байгаа бөгөөд өнгөрсөн сард мөн Хятадын засгийн газраас Литв улсыг элчин сайдаа татахыг шаардсан ажээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
1
2
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04