Коронавирусийн R.1 хувилбар Япон улсад анх бүртгэгдэж, АНУ-д илэрлээ
2021, 9 сарын 23. 11:010

АНУ-д коронавирусийн дельта хувилбарын тархалт эрчимжиж, дэлхий дахинаа дельта хувилбар тархаад байгаа энэ үед тус улсад альфа, бета, мү хувилбаруудаас гадна дахин өөр нэгэн шинэ хувилбар илэрлээ.

Шинэ хувилбар анх нэгдүгээр сард Япон улсад бүртгэгдээд байсан юм. Шинэ хувилбарын вирус тээгчид нь нэг гэр бүлийн гишүүд байсан бөгөөд өмнө нь гадаад улс орон руу аялж байсан түүхгүй хүмүүс байжээ.

Тийнхүү гуравдугаар сард хачирхалтайгаар тус хувилбар АНУ-д бүртгэгдсэн байна. АНУ-ын Кентаки мужид байх 83 сувилуулагч, 116 ажилтантай сувиллын газарт 40 хүн коронавирустэй гэж бүртгэгджээ. Улмаар тэдгээр тохиолдлын хорь нь R.1 хувилбартай ижил мутацитай байсан юм.

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээр R.1 хувилбарын тархалт вакцинд хамрагдаагүй хүмүүсийн дунд гурваас дөрөв дахин их байгаа гэсэн ч өнөөг хүртэл тус төвөөс шинэ хувилбарыг анхаарч үзэх хувилбар, сонирхож үзэх хувилбарын алинд ч оруулаагүй байна.

Гэсэн ч нэг санаа амарч болох мэдээ бол R.1 хувилбар дельта хувилбартай харьцуулахад аюул багатай бөгөөд одоогоор ердөө 10 мянган тохиолдол бүртгэгдээд байгаа ажээ.


Эх сурвалж: Deadline

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26