SpaceX компанийн мэргэжлийн бус гишүүдээс бүрдсэн сансрын хөлөг эх дэлхийдээ эргэн ирлээ
2021, 9 сарын 19. 23:450

Өнгөрөгч 15-ны өдөр Space X компанийн Crew Dragon гэх дөрвөн мэргэжлийн бус гишүүдээс бүрдсэн сансрын хөлөг түүхэнд анх удаа сансарт ниссэн билээ. Тэд 18-ны өдөр нислэгийн хуваариа дуусган эх дэлхийдээ эсэн мэнд газардлаа.

Орон нутгийн цагаар 18-ны өдөр АНУ-ын CNBC сувгийн мэдээлснээр Флорида мужийн Канаверал эргийн ойролцоо тус экипаж далайн усанд эсэн мэнд газардсан байна.

“Inspiration 4” нэртэй тус багийг эрүүл мэнд талаас хариуцаж явсан Хейли Арсено хамгийн түрүүнд баяртайгаар гарч ирснээр тэднийг тосохоор цугласан олны сэтгэлийг амраасан юм. Өдгөө 29 настай Теннесси мужийн Мемфис хотын Гэгээн Жуд Хүүхдийн Судалгааны Эмнэлгийн сувилагч Арсено нь сансарт ниссэн хамгийн залуу эмэгтэй болон АНУ-ын түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ. Мөн багийн гишүүн Сайян Проктер сансарт ниссэн анхны хар арьст эмэгтэй болжээ.

 

 

Багийн үлдсэн гишүүд ч зарим нь бүжиглэх зэргээр эх дэлхийдээ эсэн мэнд буцаж ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлэв. Багийн ахлагч тэрбумтан Жаред Исаакман хамгийн сүүлд гарч иржээ. Тус үйл явдлыг YouTube сувгаар шууд дамжуулсан байна. Гурван өдрийн турш жингүйдлийн байдалтай байсан багийн гишүүд эрүүл мэндийн нарийн шинжилгээ хийлгэх аж.

Тус Dragon Crew сансрын хөлөг нь 575 км-ийн өндөрт гарахаар зорьж байснаа давуулан биелүүлж 590 км-ийн өндөрт тойрог замд орон дэлхийг тойрчээ. Түүнчлэн аяллын явцад багийн ахлагч Исаакман 200 сая ам долларын хандивыг Сент-Жуд хүүхдийн судалгааны эмнэлэгт хандивлахаар шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Financial News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04