АНУ: Өмнөд Америкаас ирсэн 10.000 дүрвэгчид гүүрэн доор өдөр хоногийг аргацааж байна
2021, 9 сарын 18. 22:260

Сүүлийн үед Өмнөд Америкаас АНУ руу хууль бусаар хил нэвтрэгчид улам бүр нэмэгдэх болсон байна. АНУ-ын Техас мужийн Дел Рио хот болон Мексикийн Сьюдад Акунья хотыг холбосон гүүрний доор хууль бусаар хил нэвтрэгчдийн лагерь үүсэн бий болжээ.

 

Тус хотод сүүлийн өдрүүдэд цаг агаар ихээр халж өдөртөө 37 хэм хүрч байхад уг гүүрний орчимд байрлаж буй эдгээр хүмүүс нарнаас хамгаалах ямар нэгэн халхавч, майхан байхгүй өдөр хоногуудыг өнгөрөөж байна.

Одоогийн байдлаар 10,000 орчим дүрвэгчид цуглаад байгаа ба тэдний дунд ердөө 20 зөөврийн бие засах газар л байгаа аж.

 

 

Мэдээж хоол хүнс, уух усны хомсдол үүссэн байдалтай байна. АНУ-ын зүгээс тэдэнд уух ус өгч байгаа ч хүрэлцээ муутай байгаа тул дүрвэгчид Рио Гранде голыг гатлан Мексикийн хилээр нэвтрэн хэрэгцээт зүйлээ аван буцаж ирдэг гэжээ.

Орон нутгийн албаны хүн Fox News сувагт өгсөн ярилцлагадаа цагаачдын тоо нэг өдрийн дотор л хоёр дахин нэмэгдэж байна гээд үүнийг яаж хянахаа мэдэхгүй байна гэв.

Эдгээр цагаачдын ихэнх нь Карибын тэнгисийн арлын Гаити улсаас ирсэн ба зарим хэсэг нь Куба, Венесуэл, Никарагуа улсаас ирцгээсэн байна.

 

 

Латин Америкийн орнуудын эдийн засаг цар тахлын нөлөөгөөр маш их хохирол амсаад байгаагийн дээр Байдений засаг захиргаанаас авч хэрэгжүүлж буй цагаачлалын нааштай бодлогоос үүдээд Өмнөд Америкаас АНУ-ыг зориж ирэх цагаачдын тоо өмнөх засгийн үетэй харьцуулахад мэдэгдэхүйц нэмэгдсэн гэж дүгнэжээ.

АНУ-ын Гааль, хил хамгаалах албаны мэдээлснээр өнгөрсөн сард тус улсын баруун өмнөд хилээр хууль бусаар нэвтэрч байгаад баригдсан хүмүүсийн тоо 208,800 хүрсэн нь өнгөрсөн оныхоос дөрөв дахин, 2019 оныхоос гурав дахин их байжээ.

Вашингтон Пост сонины мэдээлснээр “Хууль бусаар хил нэвтрэгчдийн тоо сүүлийн 20 жилд байгаагүйгээр ихэссэн байна гээд Дотоодын аюулгүй байдлын яамны зүгээс Афганистанаас ирсэн 60.000 дүрвэгчдийн асуудлыг шийдвэрлэх гэж хичээж буй энэ үед Дел Рио хот дахь эдгээр цагаачид нэмэгдснээр Байдены засаг захиргаанд “хилийн хямрал” үүсэх нь дамжиггүй юм.” гэжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41