Роллс Ройс компаний анхны цахилгаан хөдөлгүүрт онгоц туршилтын нислэгээ амжилттай хийжээ
2021, 9 сарын 18. 10:250

Нисэх онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэгч Роллс Ройс компани дан цахилгаан хөдөлгүүртэй онгоцны анхны туршилтын нислэгийг амжилттай хийжээ.

Роллс Ройс компаний зүгээс орон нутгийн цагаар 16-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ "Дэлхийн анхны цахилгаан хөдөлгүүрт нисэх онгоц өчигдөр буюу 15-ны өдөр Их Британи улсын дээгүүр 15 минут орчим анхны нислэгээ амжилттай хийж гүйцэтгэлээ.” гээд "Бид цаашид ч нислэгийн өгөгдөл болоод цахилгаан хөдөлгүүрийн системийн үйл ажиллагааг сайжруулахын тулд нислэгийн туршилтыг эрчимтэй хийсээр байх болно." хэмээжээ.

"Инновацийн сүнс" хэмээн нэрлэгдсэн тус цахилгаан хөдөлгүүрт нисэх онгоц нь 400 кВт-ын цахилгаан системээр тоноглогдсон ба компаний зүгээс цагт 300 гаран миль буюу 482 орчим км хурдлах болов уу гэсэн хүлээлттэй байгаа аж.

Роллс Ройс компаний албаны хүмүүс хэлэхдээ "Уг бүтээл нь агаарын тээврийн стартап компани болох Мерседес Бенз компаний харьяа Яаса болон Электрофлайт зэрэг компаний хамтран хэрэгжүүлж буй агаарын тээврийг цахилгаан хөдөлгүүрт шилжүүлэх ACCEL технологийн хүрээнд хийгдсэн ажил юм.” гээд “Мөн уг технологийг хот хоорондын богино хугацааны нислэг үйлдэх, босоо хөөрөлт болон буулт хийх зэрэгт ашиглахаар төлөвлөж байна." гэжээ.

Тус компани нь мөн Италийн нисэх онгоц үйлдвэрлэгч Текнам болон Норвегийн Вайдерое агаарын тээврийн компаниудтай хамтран зах зээлд цахилгаан онгоц нийлүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: Asia Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04