Владимир Путин: Ойрын хүрээлэлд маань хэдэн арван хүнээс коронавирус илэрсэн
2021, 9 сарын 16. 18:280

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний хэлж байгаагаар, түүний ойрын хүрээлэлд хэдэн арван хүнээс коронавирус илэрсэн тул тэрээр хувийн тусгаарлалтаа үргэлжлүүлэх болжээ.

Энэ долоо хоногийн эхэнд Кремлиэс ерөнхийлөгчийн ойрын хүрээлэлд коронавирусийн халдвар илэрсэн учраас Владимир Путин хэдий вакциндаа бүрэн хамрагдаж, тест өгөөд сөрөг гарсан ч тусгаарлалтаа үргэлжлүүлэх шаардлагатай болсныг мэдэгдсэн байна.

Владимир Путиний хэлж байгаагаар, “Миний ойрын хүрээлэлд нэг, хоёроор зогсохгүй хэдэн арван хүнээс коронавирусийн халдвар илэрсэн учраас бид бүгд хувийн тусгаарлалтын дэглэмээ үргэлжлүүлэх хэрэгтэй байгаа” гэжээ.

Харин коронавирус хэнээс илэрсэн болох тал дээр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "ерөнхийлөгчийн өдөр тутмын ажил хэрэг, түүний аюулгүй байдлыг хангахад оролцдог хүмүүс" хэмээн мэдээлжээ.

Хэдий ОХУ нь ард иргэдээ вакцинжуулалтад эрт хамруулж эхэлсэн ч, одоогоор нийт хүн амын 30 хувь нь л вакциндаа хамрагдсан байгаа юм.


Эх сурвалж: AP News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47